Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд огцорлоо
2016-04-22

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал өнөөдөр /04.22/ болж, Засаг дарга М.Чинболдыг огцруулжээ. Түүнийг сүүлийн дөрвөн сар орчмын хугацаанд төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр хоморголон халсан, төсвийн хөрөнгөөр гадаад улс руу гэр бүлээрээ аялан дүүргийн нэр хүндийг унагасан, дүүргийн нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд дээр хайнга хандаж ирсэн зэрэг үндэслэлүүдээр буруутган ийнхүү огцруулах шийдвэр гарсан байна. Энэ удаагийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанд 29 төлөөлөгч оролцсон бөгөөд МАН-ын 20, Ардчилсан намын найм, МАХН-ын нэг төлөөлөгч тус бүр оролцон дээрх шийдвэрт хүрчээ.

 

Т.САЙХАН

Эх сурвалж:www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Dvvrgees zailahdaa oor shigee hvzvvgvi chadbargvi AN-iin geh hvmvvsee awaad zailaarai daa.
2016-04-28
Зочин:
АН-ын хүн байна.
2016-04-24
Zochin:
Asar ih ym hulgai hiisendee avaachaad horichih
2016-04-22
Zochin:
Asar ih ym hulgai hiisendee avaachaad horichih
2016-04-22