“Оюутан цэргүүд”-ийн сургалттай танилцана
2016-04-23

 

53 дугаар сургууль дээр

10.00 цагт Баянзүрх дүүргийн Онцгой байдлын газраас "Дэлхийн зөн Монгол" ОУБ, МУЗН -тай хамтран өнөөдөр /2016.04.23/ "Өсвөрийн аврагч" тэмцээнийг зохион байгуулж байна. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын газрын нэрэмжит уг тэмцээнд нийслэлийн 20 сургуулийн өсвөрийн аврагч сурагчид оролцож байна. Тэмцээн  10:00-13:00 цагийн хооронд болно.

ШУТИС-ийн 2-р байранд

11.10 цагт 2016 оны "Оюутан цэргүүд"-ийн сургалтын явцтай Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, БСШУЯ болон ЗХЖШ-ын удирдлагууд танилцана. Энэ удаагийн "Оюутан цэрэг" хөтөлбөр орон нутагт хэрэгжиж буйгаараа онцлог. Энэ жил 4000 орчим оюутан хамрагдах хүсэлт ирүүлсэн бөгөөд тэдний 1000 хамрагдах боломжтой.

Технологийн дээд сургууль дээр

13.00 цагт  АСЕМ-ын түнш зочид буудлуудын тогооч нарыг мэргэшүүлэх, олон улсын хоол үйлдвэрлэлийн стандарт мөрдүүлэх, дэлхийд алдартай 4-6 нэр төрлийн хоол хийх арга технологи эзэмшүүлэх дадлагын болон лабораторийн сургалт өнөөдөр 10-17 цагт Технологийн дээд сургуулийн технологийн лаборатори, уулзалтын танхимд болж байна.

 “Соёлын төв өргөө”-нд

14.00 цагт "Зөв монгол хүүхэд" улсын зөвөлгөөний хаалт болно. Энэ үеэр орон нутаг 9 дүүргээс ирсэн хүүхдүүд авьяас, ном хөтөлбөрийн хүрээнд сурч мэдснээ тайлагнаж, шилдэг эссэ бичлэгийн шагналтнууд тодорч, шилдэг төсөл бичиж шалгарсан сургуулиуд тэтгэлэг гардаж авах юм. Арга хэмжээнд БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
armi geheer teroristuudiig eserguutseh tanktai gej oilgoh estoi
2016-04-23
Зочин:
Myagmarjav gedeg xazgai xeltei ovgon ch nom shaxaxdaa garguun daa. Ongorson jil bas l shaxaj baisan.
2016-04-23
Elitsin:
Gereliin Myagmarjav gedeg zonog ovgon ooriinxoo xen ch tooj unshixgui nomig shaxaj baigaa. Ongorson jil bas l baaxan nom shaxsan.
2016-04-23
Зочин:
Oyutan tseregt 4000 oyutan tatcihaad hicheel zaasan ba nomnii mungu geed jaal mungu tatsan geh shivdee,,,TSolmon saidaa ta iim chiglel ugsun yum uu?,,Neg musun 4000 tsereg bolgood tatchihgui yasan yum be?!?!?!
2016-04-23
Elitsin:
Gereliin Myagmarjav gedeg zonog ovgon ooriinxoo xen ch tooj unshixgui nomig shaxaj baigaa. Ongorson jil bas l baaxan nom shaxsan.