Сири рүү 250 цэрэг илгээнэ
2016-04-25

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сири улсад алба хааж буй цэргийн албан хаагчдынхаа тоог нэмэгдүүлэхээр болсон тухайгаа мэдэгджээ. Энэ тухай Пентагоны тэргүүн Эштон Катчер сэтгүүлчдэд мэдэгдсэн талаар “www.kurdpress.com” мэдээлэв.

 

АНУ ийнхүү цэргийн тоогоо нэмж буй гол шалтгаан нь Сирийн ард түмнийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлээс хамгаалах зорилготой хэмээн Катчер хэлжээ. Тэрбээр “Бидний гол зорилго сиричүүдийг хамгаалах” гэж хэлсэн байна.

 

Цэргийн 250 албан хаагчийг Сири рүү илгээх бөгөөд тэднийн анхны ажил Ракка хотыг хэт даврагчдаас чөлөөлөх гэнэ. АНУ-ын хэдэн цэрэг Сирид алба хааж байгаа нь тодорхойгүй юм. Аюулгүй байдлын үүднээс цэргийн тоог задруулах боломжгүйг Пентоган сануулжээ.

 

Обама өнгөрөгч долоо хоногт Лондон хотноо очихоосоо өмнө Ирак руу 200 цэрэг болон найман ширхэг нисдэг тэрэг илгээх болсноо мэдэгдсэн. Эдгээр албан хаагчид Мосул хотыг чөлөөлөх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. 

 

 Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин