Ц.Сэвжидийн 100 жилийн ойг тэмдэглэнэ
2016-04-25

Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид “Ц.Сэвжид-100 жил” төслийг хэрэгжүүлж жилийн хугацаанд тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Ойн арга хэмжээг нэгдүгээр сарын 12-нд эхлэн Италийн Женова хотод “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтыг толилуулсан. Түүнчлэн гуравдугаар сарын 22-нд ҮДБЭЧ-ын тайзнаа “Нарны домог” анхны бүжгэн жүжиг, дөрөвдүгээр сарын 16-нд “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтыг тус тус зохион байгуулаад буй юм. Энэ удаад Дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулан “Ардын бүжиг амьдрал минь билээ” бүжигчдийн нэгдсэн тоглолтыг толилуулах нь ээ. Тоглолтод УДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, “Түмэн-Эх” чуулга, СУИС, ХБК-ийн бүжигчид бүрэн бүрэлдэхүүнээр оролцох аж.

 

Ойн арга хэмжээ арванхоёрдугаар сарыг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд “Сэвжид 100 жил” хүндэтгэлийн тоглолт, “Монголын бахархал” гурвалсан бүжгэн жүжиг, “Алтан ураг” бүжгэн жүжиг зэрэг тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Ц.Сэвжд нь 1959-1984 онд Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгад бүжиг дэглээчээр ажиллах хугацаандаа “Адуучин”, “Саальчин”, “Ээрүүлт”, “Хөдөө нутгийн залуус”, “Жалам хар”, “Баруун Монгол биелгээ”, “Монгол ардын биелгээ” зэрэг бүжгийг дэглэжээ. Үүнийг нь төрөөс өндрөөр үнэлж Төрийн шагнал хүртээсэн байна.

 

“Ардын бүжиг амьдрал минь билээ” тоглолт энэ сарын 29-ны 19.00 цагт “Соёлын төв өргөө”-нд болно.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuz Утас88671597
2016-04-26