Цэцийн дүгнэлтийг МАН хүлээж авахаа мэдэгдэв
2016-04-25

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Тус бүлгийн хуралдаанаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Органик бүтээгдэхүүний тухай хууль гэсэн гурван асуудлыг хэлэлцжээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлийг Засгийн газар 76.8 хувийн биелэлттэй гэж үзсэн. Үндэсний аудитын газраас 70 хувийн биелэлттэй гэж дүгнэсэн байна. Харин МАН-ын бүлэг туйлын хангалтгүй гэж үзжээ. 

 

Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа намын жагсаалтыг хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтийг МАН хүлээж авах нь зөв гэж үзжээ. Тус намын бүлгийн дарга С.Бямбацогт "Бид хүнээ сонгоё. Намын жагсаалтаар сонгогдох нь буруу гэсэн байр суурьтай байсан. Одоо ч энэ байр суурин дээрээ байгаа. Тиймээс цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Харин цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь сонгуулийг хойшлуулах шалтгаан болохгүй гэж үзэж байна" гэв.

 

Цэцийн дүгнэлтийг хүлээж авч, УИХ-ын сонгуулийг тойргоор явуулсан тохиолдолд намын жагсаалт дахь 25 мандатыг одоогийн 26 тойрогт хуваарилах нь зүйтэй гэж үзжээ. 28 мандатаас хөдөө орон нутагт 20-ийг, нийслэлд 8-ыг нь хуваарилан явуулж болно гэж МАН-ын бүлэг үзжээ. 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас Утас88671597
2016-04-26
Зочин:
zov zov. jagsaalt gej hulgaich nariin nuugdah nuuvch bolson zuil. minii medeheer l jagsaltaar orno gesen hed heden hulgaich nar shulsee goijuulaad suuj bna.
2016-04-25
сайнаа:
Зочин МАНАН бөгсийг долоо чи энэ эргүү духнуудаа өөрөө сонго
2016-04-25
Зочин:
Болорчулуун та МАН-д ороход таныг бие даагч нар шиг хэлэх үгийг чинь зааж өгөх хүн олдохгүй л бол уу. Нөгөө уйлаад байсан Ноён уулын бодлого чинь ч будаа болно доо. Та МАН дотроо хэлгүй КОРОЛЛИА л болно шүү дээ. Өөрөө ороод үзэх биз дээ.
2016-04-25
Зочин:
Болорчулуун та МАН-д ороход таныг бие даагч нар шиг хэлэх үгийг чинь зааж өгөх хүн олдохгүй л бол уу. Нөгөө уйлаад байсан Ноён уулын бодлого чинь ч будаа болно доо. Та МАН дотроо хэлгүй КОРОЛЛИА л болно шүү дээ. Өөрөө ороод үзэх биз дээ.
2016-04-25
зочин:
Болорчулуун гишүүн олон түмнийхээ төлөө дуугардаг юм хийсэн хүн. МАН-даа эргэж ирсэнд талархая. Дорнодоосоо дэвшвэл би болоод найз нар маань дэмжинээ. Амжилт
2016-04-25
Зочин:
ээ болорчулуун минь яандаа
2016-04-25