ХӨСҮТ-д 10 сая төгрөгийн дуслын шингэн хандивлалаа
2016-04-25

Улаанбурхан өвчний дэгдэлттэй холбогдуулан Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт туслах хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагаас хандивын аян үргэлжилсээр байна.

 

Тухайлбал “Энхийн шүүдэр” ХХК-иас өөрийн үйлдвэрлэж буй хоёр нэрийн  дуслын шингэнийг өнгөрсөн амралтын өдөр  ХӨСҮТ-д буцалтгүй тусламж болгон, хүлээлгэн өгчээ. Тус шингэн нь 10 сая төгрөгийн өртөгтэй аж.

 

Өмнө нь “Нахиа-Импекс” ХХК-иас Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч,  эмнэлгийн ажиллагсдад 13 нэр төрлийн 13 сая төгрөгний үнэ бүхий дархлал дэмжих витамин,  эрдэсийг буцалтгүй тусламж болгон өгсөн юм.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ene salbar ingetlee unaH GEJ
2016-04-25