Эмч нар Чингисийн талбайд жагсана
2016-04-26

9:30 цагт Блю Скай-н "Даймонд" танхимд АСЕМ-ийн 11 дүгээр дээд хэмжээний уулзалт зохион байгуулах ажлын хүрээнд үйл ажиллагаагаа эрхэлж буй түнш зочид буудлуудын ажилтануудын мэргэжил, ур чадварыг нэмэгдүүлэх КОЙКА-ийн сургалтийн нээлт болно.


11.00 цагт: Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болно. 


11:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд: Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ -аас Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийг нэрлэнэ.


11.30 цагт: ЦЕГ, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс, ХААИС хамтран оюутнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулна. Утас 99062806


 11.30 цагт: MN мэдээллийн төвд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч, редактор П.Анужин хэвлэлийн бага хурал зарлалаа


12.00 цагт:  Иргэдийн ундны усыг цэвэршүүлэх нэрээр монголчуудын эрүүл мэндэд заналхийлсэн бизнес хэрхэн цэцэглэж байгаа талаар “Монголын эрдэст ус, технологи хөгжил” компани, Эрдэмтдийн зөвлөл хамтран мэдээлэл хийнэ.



12.30 цагт: “Херо энтертайнмэнт”-аас алдагдсан бичлэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.


13.00 цагт: Эрүүгийг хуулийн Шинэчилсэн найруулгыг эсэргүүцсэн ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДЫН тайван жагсаал Чингисийн талбайд болно.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зөв жагс.Ажлаа хаяаад Монголын бүх эмнэлэгийн үйл ажиллагааг зогсоо. Энэ цөөхөн монголыг шоронжуулсан хууль санаачлан батлах гэж байгаа энэ явдал хууль бус. Монголд эмнэлэгт ажиллах албатай юм уу. Алт ухаад амиа тэжээе.УИХ-ын гишүүн гэсэн хэдэн луйварчин,Засгийн газрын гишүүн гэсэн хэдэн луйварчин монголын боловсон хүчнээр наадах ажлаа эхэлж байна. Нэртэйгээр нь тийм алдаа гаргасаныг нь тэндэхийн шоронд хийнэ гээд заачихлдаа. Монгол хайшаа яваад байгаа юм бэ?
2016-04-26
ЗОЧИН:
ЭНЭ ИХ ХУРЛЫН ГИШҮҮД АЖИЛ ХИЙСЭН НЭРТЭЙ БОЛОХ ГЭЖ НУУХЫГ НЬ АВАХ ГЭЭД НҮДИЙГ НЬ СОХЛОВ ГЭДЭГ ШИГ ЭМЧ НАРЫН АСУУДЛЫГ ХӨНДӨВ. ҮҮГЭЭРЭЭ БАС НИЙГМИЙН ХАР МАССЫГ ЭНЭ СЭДЭВ РҮҮ ЧИГЛҮҮЛЖ БАЙНА ГЭЖ ОЙЛГОЖ БОЛНО.
2016-04-26