Барьцаанд байсан Канадын иргэнийг хөнөөжээ
2016-04-26

Филиппины Самал арал дахь “Oceanview” гэх амралтын газраас өнгөрсөн оны есдүгээр сарын 23-нд буутай этгээдүүд жуулчдыг барьцаалсан билээ. Тус улсын цагдаагийнхан удаан хугацааны турш мөрдлөгө явуулсны үр дүнд буутай этгээдүүд алан хядах "Абу Сайяф” гэх бүлэглэлийн дайчид болохыг тогтоосон байна. Харамсалтай нь барьцааны иргэдийг байршлыг тогтоож чадаагүй юм. Тэд Канадын хоёр иргэн, Норвеги болон Филиппинийн иргэнийг барьцаалсан юм. Алан хядагчид өнгөрсөн оны аравдугаар сард барьцааны иргэдийн дүрс бичлэгийг цацсан бөгөөд мөнгөөр солилцоо хийх санал гаргасан билээ.  Уг саналын хүчинтэй хугацаа өчигдрөөр дууссан тул алан хядагчид барьцаанд байсан тус улсын иргэн Жон Ридсел амиа алдсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Энэхүү мэдээллийг Канадын Ерөнхий сайд Жастин Трудо баталсан байна. Тэрбээр “Хүйтэн цуст алуурчдын гарт Канадын иргэн амиа алдлаа” гэж хэлжээ. Тун удахгүй алан хядагчид Норвегийн иргэн Роберт Халлыг цаазлахаа мэдэгдсэн аж.

 

Тус алан хядах бүлэглэл 2001 онд Америкийн хоёр иргэнийг барьцаалж, 10 сая ам.долларыг шаардсан бол 2011 онд Канадын иргэн Эволд Хорн гэгчийг барьцаалж, 24 сая ам.долларыг шаардаж байжээ. Тус улсын Засгийн газар алан хядагчидтай гэрээ байгуулж, иргэнээ чөлөөлж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин