Нийслэл хотуудад халдлага үйлдэнэ хэмээн заналхийллээ
2016-04-26

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр 10 минут үргэлжлэх видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус бүлэглэл тун удахгүй Парис, Брюссель хотноо халдсан шиг Берлин, Нью Йорк, Ром хотноо халдлага үйлдэхээ мэдэгдсэн байна.

 

Нэгэн хэт даврагчид “Бид энэ удаад улсын зүрх болсон нийслэл хотуудад халдлага үйлдэх болно. Дээр дурьдсан нийслэлүүдэд тун удахгүй халдлага үйлдэнэ. Халдлага үйлдэх исламын дайчид бэлтгэлээ хийсээр байна” гэж хэлжээ.

 

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд өнгөрөгч долоо хоногт Парис хотноо үргэлжилж буй онц байдлыг гурван сараар сунгах шийдвэр гаргасан билээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Их Британи, Саудын Араб улсад хийх төрийн айлчлалаа өндөрлүүлээд өчигдөр Герман улсад хөл тавьсан юм. Тэрбээр уг айлчлалынхаа үеэр тус бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаагаа эрчимжүүлэх санал тавьж, олон улсын цэргийн эвслийн уулзалтыг хүртэл зохион байгуулжээ. Хэт даврагчид “Обама дайныг эхлүүллээ” гэж мэдэгдсэн байна. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин