Нутаг буцах дүрвэгчид мөнгө өгнө
2016-04-26

Ойрхи Дорнод болон Хойд Африкаас цагаачлан ирж буй дүрвэгсдийн урсгалыг зогсоох үүднээс Норвегийн Засгийн газар дүрвэгсдэд мөнгө өгөхөөр амласан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Сайн дураараа эх орон руугаа буцсан дүрвэгсдэд Засгийн газар нислэгийн тийзээс гадна 3650 мянга ам.доллар бэлнээр өгөхөөр болсон байна.

 

“Европын орнуудад цагаачлах шийдвэрээ өөрчилсөн жирэмсэн эх, өндөр настан болон 16 наснаас доош насны хүүхдүүдэд олгох мөнгө дүнг таван мянган ам.доллар болгохоор төлөвлөж байна” хэмээн тус улсын Цагаачлал, шилжилт хөдөлгөөний сайд Сюльви Лиустуг “AFP” агентлаг мэдэгджээ.

 

Өнгөрсөн онд тус улсаад 50 мянган дүрвэгч орогнол хүссэн бол энэ оны байдлаар 7800 орчим дүрвэгч орогнол хүсчээ. НҮБ-ын шахалтын дагуу Норвеги улс өнгөрөгч онд 1204 хүнд орогнол олгож, ажлын байраар хангасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
mongo avaal horsh oron luu yavna. dahiad mongo avaad oor oron luu yavna. goy yum bishuu europoor ter mongooroo aylaal kkk
2016-04-26