Хятадын хөрөнгө оруулалтай “Элеганс” төсөл Туул голд заналхийлж байна
2016-04-26

Туул голын урсгал Сонсголонгийн гүүр хүрэлгүй татарсаныг тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа барилгын компаниудтай холбон тайлбарлах хүн цөөнгүй. 2005 оноос хойш Туул голын орчимд хамгаалалтын бүс тогтоосон. Гэвч энэ нь нэр төдий зүйл байсны илрэл нь Сонсголонгийн гүүр орчим төдийгүй нийслэлийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй Туулыг дагасан амралтын газар, барилга, байгууламж, элс, хайрга, дайрганы карьеаруудаас харагдана.
 
 

 

Бид энэ удаад бид "дархлагдсан" компани хэмээн нэрийдэж болох "Тулгат өргөө" компанийн захиалгаар "Хас дөл" компанийн гүйцэтгэж байгаа "Элеганс" тансаг зэрэглэлийн хотхоны барилгууд  Туул голын амь тасархад ямар нөлөө үзүүлж байгааг сурвалжиллаа.

 

 

Тус компанийн барьж буй барилга, ногоон байгууламж хийхээр төлөвлөж буй газрууд Туул голын онцгой болоод энгийн бүсээс 50, 200 метрийн зайд байрлах аж. Яах аргагүй хууль зөрчсөн энэ үйлдлийг мэргэжлийн байгууллагуудаас яагаад таслан зогсоогоогүй вэ гэдэг асуултад хариулах эзэн харамсалтай нь энэ удаад олдсонгүй. Угтаа Усны тухай болон Урт нэртэй хуульд зааснаар "Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно" гэж заажээ. Мөн "Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно" хэмээн заасан байна. Гэтэл цаасан дээр бичигдсэн энэ хууль огт хэрэгжихгүй байгаагийн захын жишээ Туул гол дээр илэрч байна.

 

 

"Тулгат өргөө" компанийн менежер н.Жанчивтай өдөр тутмын "Үндэсний шуудан" сониноос өнгөрсөн удаад холбогдсон байдаг. Тэрбээр,  "Одоогоор манай компанийн барьж байгаа барилгын ажил санхүүгийн асуудлаас болоод зогссон. Гэхдээ зөвшөөрөл, бусад бүх зүйлийг албан ёсны дагуу авсан. Энэ газрыг дуудлага худалдаагаар хоёр тэрбум гаруй төгрөг төлж авсан" гэх мэдээллийг өгчээ. Тэгвэл хоёр тэрбум гаруй төгрөгөөр үнэ цохиж авсан эл газар нь өнөөдөр Туул голын оронд Наран шарлагын газар болох гэж байгааг дуулгах хэрэгтэй болов уу.

 

 

Хамгийн харамсалтай энэ бүхнийг Туул голын сав газрын захиргааныхантай хамтарч хийсэн гэж дээрх компаниас хэлж байх юм. Гэтэл Туул голын захиргааныхан "Манайхаас тийм зүйл огт хийгээгүй. Хийх ч үгүй" гэх хариултыг өглөө. Тодруулбал, Туул голын сав газрын захиргааны Ахлах мэргэжилтэн С.Сүхбат "Сонсголонгийн гүүрний баруун талд баригдаж буй "Элеганс" цогцолборын 14.5 га газрын зөвшөөрөлХятад, Монголын хамтарсан "Тулгат өргөө" компанийн нэр 2012 оны эхээр гарсан байдаг. Улмаар 2013 оноос барилгын ажлаа эхлүүлсэн. Тухайн үед бид Усны тухай хуулийн ийм ийм заалтыг зөрчиж байна, хууль бусаар зөвшөөрөл олгожээ гэж холбогдох бүх газарт хандсан. Яагаад ч дийлээгүй. Барахгүй юм билээ. Хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч компаниуд нь Хятадын хөрөнгө оруулалттай юм билээ. Голын энгийн болоод онцгой бүсийн аль алиныг зөрчсөн.  Энэ асуудал Нийслэлийн 21 байршилд бий болгох амралтын талбай бүхий цогцолбор газрын нэг бүсэд ороод л дууссан байх" хэмээн Үндэсний шуудан сонинд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна.

 

 

Юутай ч биднийг сурвалжлага хийхээр очиход уг барилгын ажил 50-60 хувьтай явж байгаа нь илхэн байлаа. Мөн Туул голын амин судсыг тасалсан мэт эмзэглэмээр орчин угтсан юм. Туул гол урсаж байна гэсэн пайз байгаа хэрнээ усны дусал ч харагдахгүй, чийглэг хөрстэй талбай нэг алхам ч хүрэхгүй үлдсэн байв.

 

Эргэн тойронд нь баригдаж буй барилгууд, төмөр хашаанаас өөр юмгүй энэ газар өмнө нь Туул гол мэлтэлзэн урсаж байсныг санах хүн цөөнгүй байх.
 
 

Мэдээж нөхцөл байдлыг биетээр үзсэнийхээ дараа энэхүү барилгын удирдлагуудаас яриа авахаар утас цохисон юм. Гэтэл "Тулгат өргөө" компанийн захирал "Манайх хууль зөрчсөн зүйл огт байхгүй. Би хэвлэл мэдээллээр удаа дараа энэ асуудлыг ярьж байна. Өнөөдөр амралтын өдөр учир та бүхэнтэй уулзах боломж байхгүй" гэх хариултыг өгөв. Өөрөөр хэлбэл, тус компанийн удирдлагууд Туул голын гольдролд өөрчлөлт оруулж, урсгал нь татрахад хүргэсэн гэх асуудлыг өөрсдөөсөө холдуулав. Үүгээр зогсохгүй тэдний зүгээс Туул голын татралтыг Улаанбаатарчуудын ундны ус, гүний усны хэрэглээтэй холбон тайлбарлаж явна. Мөн АСЕМ-ын уулзалттай холбоотой бүтээн байгуулалтыг хийх гэж Туул голын урсацыг тасалсан хэмээн "Хас дөл" компанийн инженер хэлж байв.

 

 

Монгол Улсын хуулийг уландаа гишгэлсэн "Тулгат Өргөө" ХХК-ийн талаар

 

 

Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай  "Тулгат өргөө" ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан аж.  ХУД-ийн  "Элеганс" төсөл нь 2013 онд Хонгконгийн "Feima international /Hongkong/ limited" компанийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Өндөөдрийн байдлаар тус хотхонд 90 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн гэнэ.

 

 

"Feima international /Hongkong/ limited" нь  хөрөнгийн бирж дээр тоглолт хийдэг компани бөгөөд 2015 оны  зургаадугаар сард их хэмжээний алдагдал хүлээсний улмаас хөрөнгө оруулалтаа түр зогсоожээ.

 

 

Элеганс төсөл нь газар эзэмшиж буй Монголчуудтай 70:30 харьцаагаар ашиг хуваах хэлэлцээртэй явагддаг юм байна. Тодруулбал,  Хятадын тал 70 хувь,  Монголын тал 30 хувь хэмээн гэрээнд тусгажээ.

 

 

Дүрэмдээ Su Yaming, GuoJiaxi хоёр хувьцаа эзэмшигч бүртгэлтэй байдаг бөгөөд GuoJiaxi нь  "Feima international /Hongkong/ limited"компанийн биет төлөөлөгч гэж явдаг аж. Тэрбээр Монголд бараг ирдэггүй талаар эх сурвалж мэдээлж байна.

 

 

Харин Ерөнхий захирал нь  Su Yaming монголд ирэн, очин байдаг гэнэ. Түүний тухайд 2003 оноос манай улсад барилгын чиглэлээр бизнес эрхэлж байгаа бөгөөд  компанийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар Цай Бин гэгч хятад иргэн ажилладаг талаар эх сурвалж мэдээллээ.

 
 

Юутай ч бид нөхцөл байдлыг фото зургийн дуранд дүрсжүүлснээ хүргэж байна.

 

 

 

 Эх сурвалж: www.zuvsongolt.mn

Shuud.mn
Сонин хачин
Xriist svm:
Cotolik sum ih barigdjee dunjin gariiviin zamaar zuun tiish yvaad gachuurtiin uulzvar deer uulzdag heseg deer mash tom delguur deeree tom xriistiin svm bh ym dooroo uil ajilgaagaa yvuulaad olson orlogooroo deeree svmiinhaa uilajilgaag yvuuldag ym bha 6000 gariu xriist svm bn
2016-04-27
oo:
Үнэхээр харамсмаар туул гол ширгэчихсан хоосон сайр дээрх гүүрл байна хэнд хаана газар өгөхөө ард түмнээр хэоэоцүүлж байж шииддэг боле тэхгүй өол авилгачдаас болж монголчууд хатаж үхнэ шүү хятадууд угаасаа аажмаар монголчуудыг устгах зорилготой хятадуудыг хөөгөөч туулын эрэг дээрх тэр өхйгууламжииг нураа
2016-04-27
Gxd:
Туул гүлын хамгаалалтын захиргаа гэж бас байдаг хэрэг үү?Тийм бол энэ байгууллагын ажилчид юу хийдэг юм бэ? Зүгээр л бүртгүүлээд цалингаа аваад дээр нь төрийн нэрийг барьж ядарсан хэдээс нь ганц портер шороо ачлаа гэж хэдэн юм кармалаад сууж байдаг байх даа?Үнэхээр энэ Богд уулын ,Туул голын хамгаалалтын захиргаа гэж байгаад цалин авдаг албан хаагч байдаг бол ичмээр юм.Энхтайвны гүүрний цаад талд Богд уулын захиргаа гэсэн хаягтай юм харагдаж байсан тэр багууллага болж өгвөл хаягаа нуумаар юм
2016-04-27
Zochin:
Za zuw buruu ali ni ch bsan tuul gol neg l udur verleed naad shawar shoroon tanznuudiig chin archaad ugnu neg vg bdag хэрэв чи байгал руу гар буугаар буудвал байгал чам руу эргээд их буугаар буудана
2016-04-27
Зочин:
Энэ уг нь их гое юм хийж байгаа юм. Голд ямарч нөлөөгүй.Зөвшөөрөлгүй гүний худгуудаас болж хавар ус шургадаг юм.Эргүү дагзаа
2016-04-26
irgen:
usgui bol muu hulgaich nar ch gesen adilhan angaj uhne
2016-04-26
Зочин:
Угаасаа иим худлаа мэдээлэл бна ? Суулиин 10 жил иим байсан ш дээ
2016-04-26
Зочин:
ХАЙ МАНАЙ ЭЛБЭГЭЭ БАЙНА БИД МЭДНЭ БА ҮХЭР МОНГОЛ
2016-04-26
Зочин:
1t medeelliin eh survalj dutmag baina, 2t yagaad usnii erguuleg baigaa hesgiig ashiglaad us hurimtluulah bolon naran sharlagiin gazar hiij bolohgui gej, 3t enenii talaar bichij baihaar bodit yum bichuul yasan yum be? Jishee ni tuv tseverlehees heden shoo m3 us garch niiluulegdej baina, havriin mus hailsan ued tuviin hereglee uildver, urhiin usnii heregleeg hemneh geed zunduu asuudal baina daa
2016-04-26
Зочин:
chi oro mangu nohor bn da dern barij bg n cham shig yarij bgd barisan bhda
2016-04-26
уншигч:
Дэлхийн хотууд дундуураа голтой л байдаг. Манайд байхад болохгүй зүйл байхгүй ш дэ. Гол усныхаа дэргэд амьдрая л да. Харин голын урсгалд нөлөөлөхгүй технологитой л байх хэрэгтэй. Түүнийг шаардах эрхтэй. Түүнээс аль бариад дууссан хойно нь хашиграад яаадаг юм.
2016-04-26
Мэнгү:
Энэ тэнэг юу бичнэ вэ. Туул гол сөнсөн. Туулын эх дээр баригдаж байгаа байшингуудаа хар. Наадах чинь хамаагүй доошоо газар
2016-04-26
Зочин:
chi oro mangu nohor bn da dern barij bg n cham shig yarij bgd barisan bhda