Жорж Клуни: Би хэн байснаа үргэлж санадаг
2016-04-26

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни уран бүтээл болон хувийн амьдралынхаа талаар “Esquire сэтгүүлд ярилцлага өгчээ.

 

 

-Өнгөрсөн хугацаанд кино урлагаас залхах үе байсан уу?

 

-Хааяа иймэрхүү бодол төрдөг байсан. Мэдэхгүй, хэтэрхий их ачаалал авсаны дараа л иймэрхүү бодол төрдөг. Хааяа энэ бүхнийг хаяад зугтаамаар санагдах үе бий. Гэхдээ би мэргэжилдээ хайртай бас дуртай. Хэн ч намайг жүжигчин бол гэж хүчлээгүй. Би хүсэл мөрөөдлөөрөө л энэ мэргэжлийг сонгосон. Дуртай зүйлээ хийхэд сайхан.

 

-Та тэгвэл эцсийн хүчээ шавхтал кино урлагаас холбоогоо таслахгүй гэсэн үг үү?

 

-Би хэзээ тоогдохоо болино тэр үед л өөрийнхөө байр суурийг хаана байх ёстойгоо бодох байх. Надад дүр олдохгүй байвал би үлдсэн цаг хугацаагаа далайн эрэгт амарч өнгөрөөнө. Хэрвээ надад тохирсон дүр бичигдсээр байвал би кино урлагтаа хүчин зүтгэсээр байх болно. Мэдэхгүй юм. Хүний сэтгэл гэдэг яг л салхи шиг. Кино урлагтаа хайртай гэх хүмүүс нартай өдөр хүртэл хайраа зарлаж байсан тэр кино урлагаа бусдад муулж байхыг харсан. Үнэхээр тоогүй.

 

-Таныг жүжигчин болохоосоо өмнө том машины жолооч байсныг мэднэ. Та өнгөрсөн үеэ хэр дурсдаг вэ?

 

-Би эхлэлээ үргэлж санадаг. Би хэн байснаа үргэлж санадаг. Би өнгөрсөн үеэсээ ичдэггүй. Энэ бол миний давуу тал. Чи өмнө нь хэн байсан гэдэг одоо хүмүүст хэр чухал гэж.

 

-Амьдрал тань өөрчлөгдөөгүй та зүгээр л нэг жолооч байсан бол гэж бодож байсан уу?

 

-Хэрвээ тэр өдөр тэр хүнтэй уулзаагүй байсан бол миний амьдрал ингэж өөрчлөгдөхгүй байсан. Хар малгайтай нэг эр ирээд “Нэг инээгээч” гэж хэлэхэд ихэд уурлаж байснаа санадаг. Гэтэл уурыг минь хүргэсэн тэр эрхэм намайг кинондоо тоглуулж байлаа. Амьдрал минь бүхэлдээ өөрчлөгдөөгүй байсан бол би сайн жолооч болох байсан.

 

-Та хэдий 50 нас хүрсэн ч өнөөдрийг хүртэл анхныхаа үрийн зулайг үнэрлээгүй байна. Энэ бүхэн сэтгэлийг тань хямраадаг уу?

 

-Үгүй ээ. Би өөдрөг хүн. Амьдрал надад ямар шалгуур ямар бэлэг өгөх гэж байгааг би урьдчилан мэдэхийг тийм ч их хүсэхгүй байна.

 

-Таны гэргий гайхалтай өмгөөлөгч. Мөн гайхалтай үзэсгэлэнтэй. Тантай гэр бүл болсон гэх шалтгаанаар хэвлэлүүд түүнийг элдвээр бичдэг. Энэ талаар?

 

-Алдартай хүний гэргий болох амаргүй гэдгийг Амаль мэддэг байсан.

 

-Та хоёрыг удахгүй сална гэх мэдээлэл байнга цацагддаг. Яагаад иймэрхүү төрлийн яриа гараад байгаа юм бол?

 

-Бусдын яриа надад тийм ч сонин биш. Зүгээр л гэр бүлийн минь тайван орхихыг хүсч байна. Бид жаргалтай амьдарч байна. Бидний аз жаргал бусдад тийм чухал гэж үү. Та нарт бидний аз жаргалыг бусниулах болон үгүй хийх эрх байхгүй. Би тийм ч ууртай хүн биш л дээ. Ерөнхийдөө тайван байхыг хичээдэг. Гэхдээ гэрлэлтийн дараа бидний талаар гарах цуу ярианууд намайг бухимдуулах болсон. Цуурхал гэдгийг мэдсээр байж би бухимддаг.

 

-Та бол алдартай хүн шүү дээ. Энэ оргилд хүрсэн мөртлөө одоо хүртэл энэ бүхнийг ойлгохгүй байна гэж үү?

 

-Одоо л ойлгож байна.

 

-Таныг эхнэрийнхээ шахалтаар мах болон архинаас гарсан гэх юм?

 

-Илүүдэл жинтэй тэмцэх энэнээс өөр арга олдоогүй. Мах идэхгүй байна гэдэг тоогүй. Үнэхээр эрч хүчгүй болдог юм байна лээ.

 

 

-Та гар утсандаа эхнэрийнхээ нэрийг юу гэж хадгалсан бэ?

 

-Миний амьдралын хайр.

 

-Таны тоглосон “Money Monster” кино ирэх тавдугаар сард нээлтээ хийнэ. Та энэхүү уран бүтээлд өмнө нь хамтран ажиллаж байсан Жулия Робертстэй хамтран ажилласан.  Киноныхоо тухай?

 

-Шууд нэвтрүүлгийн үеэр барьцаалагдаж буй хөтлөгчийн тухай өгүүлнэ. Энэ киногоор бид эдийн засаг улс орон, хүнийг хэрхэн өөрчилж буйг харуулахыг зорьсон. Нэвтрүүлгээр бид эдийн засаг гайхалтай байна, өсч байна гэх мэтээр ярьдаг. Гэхдээ тэр хэдэн зураас яг үнэнийг хэлж байна гэж үү. Сайн мэдэхгүй юм. Харин буутай эр намайг барьцаалан, тэсрэх бөмбөгтэй хантааз өмсүүлээд яг одоо үлгэр ярихаа зогсоохыг шаарддаг. Ухаантай хүн бүрийн үзэх кино санагдсан. Жулия Робертс бол гайхалтай жүжигчин, гайхалтай бүсгүй.

 

-Саяхан нээлтээ хийсэн  инээдмийн “Hail, Caesar” киноны тухайд?

 

-Сайн уран бүтээлчдийг нэг баг болгон ажиллуулсан шилдэг бүтээл. Ерөнхийдөө кино нээлтээ хийсэн учир зарим зүйлийг ярихаа зогсоох хэрэгтэй.

 

-Хэзээ нэгэн цагт улстөрч болох уу?

 

-Үгүй ээ, бодож үзээгүй юм байна.

 

-Та тэрбумтан Дональд Трампийг Ерөнхийлөгч болбол тайчигч болно хэмээн мэдэгдсэн удаатай?

 

-Зүгээр тоглоом байсан. Би тайчигч хийвэл тийм ч сайхан харагдахгүй байх. /инээв/ Трампийн цагаачдын эсрэг хэрэгжүүлэх бодлого буруу санагдсан учир би тэгэж наргисан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Freda:
This is a very joyful day of my life because of the help PRIEST Salami has rendered to me by helping me get my ex-husband back with his magic and love spell. I was married for 6 years and it was so terrible because my husband was really cheating on me and was seeking a divorce but when I came across PRIEST Salami email on the internet on how he helped so many people to get their ex back and help to fix relationships. and make people happy in their relationship. I explained my situation to him and then sought his help but to my greatest surprise, he told me that he will help me with my case and here I am now celebrating because my Husband has changed totally for good. He always wants to be by me and can not do anything without my presence. I am really enjoying my marriage, what a great celebration. I will keep on testifying on the internet because PRIEST Salami is truly a real spell caster. DO YOU NEED HELP THEN CONTACT DOCTOR PRIEST Salami NOW VIA EMAIL: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229 He is the only answer to your problem and makes you feel happy in your relationship...
2023-02-02
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-04-30