Н.Алтанхуягийг хэн дуудав
2016-04-26

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт Мөрдөн байцаах газраас зарлан дуудах хуудас ирж, тайлбар авах болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүний Төрийн ордонд хийсэн мэдэгдэлд гэмт хэргийн шинжтэй асуудал дурдагдсан учраас шалгах ёстой гэсэн албан бичиг Улсын ерөнхий прокурорын газраас ирсэн учраас дуудаж буйгаа Мөрдөн байцаах газраас тайлбарласан байв.

 

 

Тэгвэл өнөөдөр Улсын Ерөнхий прокурорын газраас мэдэгдэл гаргав. Уг мэдэгдэлд

 

“Өнөөдрийн өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Ерөнхий сайд асан Норовын Алтанхуягийн энэ сарын 4-ны өдөр хийсэн мэдэгдэлтэй нь холбогдуулан  УМБГ-ын ОХГХМХ-ээс байцаалт авахаар зарлан дуудах хуудас ирүүллээ...гэж Н.Алтанхуяг өөрийн цахим хуудсандаа бичсэн талаар  мэдээллүүд гарчээ. Энэ мэдээлэл нь ташаа мэдээлэл болох тул  олон нийтэд үнэн зөв ойлголт өгөх зорилгоор прокурорын байгууллагаас  залруулга хийх нь зүйтэй гэж үзлээ. Авилгатай тэмцэх газар, Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтарсан ажлын хэсэг  шалгаж байгаа эрүүгийн хэрэгт Ерөнхий сайд асан Норовын Алтанхуягаас байцаалт авахаар  зарлан дуудах хуудас өгчээ.Түүнээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг  2016 оны 04 сарын 04-ний өдөр хийсэн мэдэгдэлтэй нь холбогдуулан  байцаалт авхаар дуудаагүй байна. Дээрх хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа хэрэгт мөрдөн байцаалт хийгдэж байгаа тул хэргийн ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй юм” гэжээ.

 

Мөрдөн байцаах газар Н.Алтанхуягийг ямар нэг гэмт хэрэгт холбогдуулан шалгахгүй гэв. Харин прокурорын байгууллага түүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан байцаалт авна гэсэн тайлбарыг өгөв. Хуулийн байгууллагуудын тайлбар зөрж байгаагийн шалтгаан юу вэ. Н.Алтанхуягийг яг хэн нь дуудаад юуны улмаас шалгаж буй юм бол?!

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
4 jilin hyamralig duudsan hun.
2018-05-03
Ih buurunhii hulgaich
2018-05-03
er hun:
Zuv muu novshig
2018-05-03