Э.Амартүвшин тоглолт хийнэ
2016-04-26

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин тоглолт хийхээр тов зарлалаа. Тэрбээр Итали улсад тоглолт хийж буй бөгөөд ирэх сарын 11-нд эх орондоо тоглох нь ээ.

 

Тоглолтод УДБЭТ-ын симфони найрал хөгчимчид болон найрал дуучид оролцох аж. Түүнчлэн Итали улсын Ла Скала театрын удирдаач Стефано Салватори, төгөлдөр хуурч УДБЭТ-ын ерөнхий концертмейстер МУГЖ Б.Солонго нар оролцох юм байна. Тэд одоогоор Итали улсад тоглож буй бөгөөд ирэх сарын 5-нд эх орондоо ирэх аж.

 

Дашрамд дуулгахад МУГЖ Э.Амартүвшин өнгөрсөн гуравдугаар сард Сөүл хотноо болсон олон улсын хөгжмийн наадамд амжилттай оролцож гуравдугаар байрын шагнал хүртээд буй.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин