Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарыг буруутгалаа
2016-04-26

Сонгинхайрхан дүүргийн АН-ынхан өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэрхүү хурлынхаа үеэр СХД-ын Засаг дарга М.Чинболдыг огцруулсан асуудалд санал нийлэхгүй байгаагаа мэдэгдсэн бөгөөд шударга бус үйлдлээ зогсоохыг шаардсан шаарлагыг хүргүүлсэн юм.

 

 

Тус шаардлагад "Өнгөрсөн 4 жилийн хугацаанд сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө Ардчилсан нам биелүүлэхээр чамгүй хичээж ажиллаа. Засгийн газар, Нийслэл болон Дүүргийн түвшинд томоохон шинэчлэлийн ажлуудыг хийж чадлаа. Цаашид хийж бүтээх олон ажлын суурийг тавьж, Монголын ирээдүйг өөдрөгөөр харан ажилллаж байна. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр сөрөг хүчин болох МАН өнгөрсөн 4 жилийн хугацаанд АН-ын Засгийн газрыг огцруулах, хийж бүтээсэн болгоныг харлуулах, гацаах ажлыг хийсээр ирлээ.

 

МАН-ын хийдэг ганц ажил нь Засгийн газрыг огцруулах, сайдуудыг шүд сугалах мэтээр огцруулахаар өргөн барьж УИХ-ын чуулганы ихээхэн цаг хугацааг барсан байдаг. Сонгууль дөхсөн энэ үед тэдний засаг огцруулах, төрийн ажлыг гацаах явуургүй үйлдэл нь дүүргүүдрүү шилжиж байна. СХД-ийн МАН-ын санаачлагаар СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг огцруулах хурлыг ИТХ-ын дарга Х.Нямбаатар удаа дараа зохион байгуулсан. 2016 оны 4 сарын 22 нд ИТХ-ын хуралдаанд нийт 41 төлөөлөгчөөс МАН-ын 21, МАХН-ын 1 төлөөлөгч ирүүлэн ирц бүрдүүлж, өмнөх жилүүдэд дүүргийн Засаг даргын ажлыг 90 гаруй хувиар "Хангалттай" хэмээн дүгнэсэн байтал муу ажилласан хэмээн олонхиороо огцруулах шийдвэр гаргалаа. Дашрамд дурьдахад СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар нь 2012 онд сонгогдохдоо хууль зөрчин байж намын жагсаалтаар сонгогдсон, олонхиороо хаацайлуулж 4 жил хууль бусаар ажиллаж байна.

 

Тодруулбал Х.Нямбаатар нь "Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох хуулийн ... тухайн дүүрэгтээ сонгуулиас өмнө 180 хоног амьдарсан байх ... " заалтыг зөрчин сонгогдсон Баянгол дүүргийн иргэн юм. СХД-ийн Засаг дарга М.Чинболд сүүлийн 3 жилийн хугацаанд Нийслэлийн 152 хорооноос 152-р байранд орсон 22-р хорооны Засаг даргыг ажлын хариуцлага тооцож, мөн 5-р хорооны ИНХ-аас ажлын тайланд "Хангалтгүй" үнэлгээ өгч огцруулсан ИНХ-ын тогтоолыг хүлээн авч шийдвэр гаргасан.

 

Гэтэл ажил хийдэггүй, ажлын үзүүлэлт хангалтгүй Хорооны засаг дарга нарт хариуцлага тооцсон дүүргийн Засаг дарга М.Чинболдыг буруутгаж, улс төржүүлэн жагсаал цуглаан зохион байгуулж, улмаар ИТХ-ын хуралдаан зарлаж огцруулж, иргэдэд чирэгдэл учруулж байгааг СХД-ийн Ардчидсан нам хүлээн зөвшөөрөхгүй. Иймд СХД-ийн ИТХ болон СХД-ийн иргэд хүндрэл учруулж, улс төрийн тоглолтоо зогсоохыг СХД-ийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, СХД-ийн ИТХ-ын хууль бус дарга Х.Нямбаатар нараас шаардаж байна. Хууль бус шийдвэрээ зогсоох хэрэгтэй" гэжээ

 

 

Shuud.mn
Сонин хачин
otgoo:
ene pvrewbaatar gej xuwxai arxichin tord garaad xvmvvsiig shulh zowoo xanadaggvi um baixdaa
2016-06-04
Зочин:
Давгаатай нийлж чөлөөтийн тамирчид дасгалжулагчдаа дарамтлаж доромжлно, хамгийн гутамшигтай шившигтэйн махаа зулгааж тэмцэлдэж байж авсан дэлхийн медалийг нь би мөнгөөр хахуулдаж авч өгсөн, дэмжлэг үзүүлээгүй байж өчнөөн сая төгрөг бөхд гаргасан гэж ичэхгүй хэлдэг талаар гавьяат тамирчин алдарт бөх О.Пүрэвбаатар өдрийн сонинд баримтаар нь сайхан хэлсэн.Саяны олон улсын тэмцээнр гадаадын баг тамирчдын байр хоолны орлого тэрбум гаруй төгрөгийг хусахаар ах дүү 2 шүлс нь гоожиж байгаа шүү чөлөөтийнхөө !!!!!!!
2016-04-29
СХДҮҮРЭГ:
ЁПООНД ОЧЧИХСОН СЭЛЭМ БАРЬЧИХСАН ЗУРАГ ТАТУУЛЧИХСАН . ХООЛНЫ ГАЗАРТ ХОЁР ГЭЙШААТАЙ... ЭНЭ ЭРГҮҮ ПАЦААН ДАА. ЗА ЗАЙЛ ЗАЙЛ...
2016-04-27
Зочин:
22-р Хорооны засаг даргыг яагаад иргэдийн нийтийн хурлын шийдвэрийг үндэслэхгүйгээр хариуцлага тооцсон юм болоо. Уг нь ийм л хууль үйлчилдэг шүү дээ. Дүүргийн засаг дарга энэ хуулийг мэддэггүй байх нээ
2016-04-27
Зочин:
Тэр муу дарга у₮хаантай юмыг нь Сумъяабазар огцруулчихсан болж байна уу? ИХТ-нь л хоорондоо хэрүүл хийгээд ТВ-ээр гараад байгаагүй билүү? АН-хан ийм тэнэг шүү дээ.
2016-04-27
Зочин:
Сайдуудыг нь огцруулаад байсан юм байхгүй шүү дээ. АН-хан засаг барьж байгаа тохиолдолд бүх хийж байгаа зүйл нь буруу байхад ЗИ хамгаалаа л үлддэг биздээ? Тэгж байхад огцорсон дарга бол ёстой юу ч чаддаггүй хор найруулж ч чаддаггүй л байждээ. Түүнээс АН-хан ядаж муу бүхнийг чаддагсан даа. Ер нь хөдөө ч гэсэн хаана ч байсан АН-н муусайн ларга нар үнэн чадваргүй, бичиг ч төлвөлж чаддаггүй, ичмээр юмнууд иавьсан байдгийм билээшдээ.
2016-04-27
зочин:
Зүлэг ногоон дэвжээнд хэнийгч унагаж чадахгүй болохоороо Зүтгээд ажлаа хийгээд яваа хүнийг дэгээддэг болох нь энүү! Зүүлэг царайлсан гэр бүлийн хүчирхийлэгч гуай Зүгээр байгаарай чи! Хохь чинь шүү!
2016-04-26
Зочин:
Энэ намын дарга пүрэвбаатар гэж ичдэггүй луйварчин баыдаг юм. Манаы багануурт улсын төсвийн хөрөнгөөр ажил хийсэн арай дэндүү вм хийсэн . Өөрөө баахан архидаж байгаад буцсан .
2016-04-26
Зочин:
одоо өнгөрсөн АН-хын өөрсдөө нийлж унагаасан гээ биздээ
2016-04-26
Зочин:
Ойчсон бол буруугаа хүнээс эрээд яахав дээ. Муу ажилласан бол огцоруулах ёстой.
2016-04-26
Зочин:
Эхнэрээ зодсоор байгаад Их хурлын гишүүн болсон Сумьяабазарыг дэмжиж дэвшүүлсэн хүмүүс өөрсдөө эхнэрээ зоддог байсан юм бол уу. Шунал ихэдсэн бас дээр нь толгой муу хүн улс төр хийхээрээ бүр шившиг болох аюултай.
2016-04-26
Зочин:
Тэр муу дарга у₮хаантай юмыг нь Сумъяабазар огцруулчихсан болж байна уу? ИХТ-нь л хоорондоо хэрүүл хийгээд ТВ-ээр гараад байгаагүй билүү? АН-хан ийм тэнэг шүү дээ.
Зочин:
Аав нь мөнгө, эд хөрөнгөд, аварга хүү нь аблан тушаал, эрх мэдэлд дуртай лүднүүд юмаа....
2016-04-26
Bold:
Khoshnogo Sumiyabazar odoo bolimoor yum aa. Arai heterch bna aa.
2016-04-26