Цэцийн дүгнэлтийг улс төрийн гэмт үйлдэл гэв
2016-04-26

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болов. Хуралдаанд МАХН, МҮАН, ИЗНН зэрэг намын удирдлагууд оролцож, "МАНАН-гийн захиалга ба Сонгуулийн хууль" сэдвээр ярилцжээ. 

 

 

Тус хуралдаанаас олон нийтэд хандан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд намын жагсаалтаар сонгогдох нь хууль зөрчсөн гэх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хуйвалдааны шинж чанартай, төрийн эргэлт хийхийг санаархсан, төрийн хямралыг улам бүр даамжруулсан, хууль тогтоомжийг үл хайхарсан, шударга сонгууль явуулах боломжийг хаан боогдуулсан, нийт иргэдийн улс төрийн эрхийг зөрчсөн улс төрийн гэмт үйлдэл хэмээн үзжээ. 

 

Мөн МАНАН-ын нам нам дамнасан олигарх бүлэглэлийн төлөөлөл болсон УИХ-ын гишүүдтэй хариуцлага тооцох, олигарх дэглэмийг нураан унагаахын төлөө жирийн иргэдтэйгээ хамтран нэгдэж, үндэсний хэмжээний эсэргүүцлийн тэмцлийг өрнүүлэхээ мэдэгдэлд дурджээ.  

 

В.Бат

МЭДЭГДЭЛ

2016.04.26.Улаанбаатархот

 

МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн өргөтгөсөн хуралдаанд МАХН, МҮАН, ИЗНН зэрэг УИХ-д суудалтайнамуудын удирдлага оролцож, “МАНАН-ын захиалга ба Сонгуулийн хууль ”сэдвийг авч хэлэлцэв. Өргөтгөсөн хуралдаанд МАХН, МҮАН, ИЗНН-ын гишүүд, сэтгүүлчид урилгаар оролцов.

 

        Өргөтгөсөн хуралдаанаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатарын тавьсан Хууль завхаруулвал сонгууль завхарна, ИЗНН-ын дарга Ц.Ганхуягийн тавьсан Үндсэн хуулийн Цэц МАНАН-ын захиалгаар төрийн эргэлт хийж байна, МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэлийн тавьсан “Сонгуулийн тогтолцоо ба төрийн чадамж” илтгэлүүдийг тус тус сонсож хэлэлцлээ.

 

        Хэлэлцсэн илтгэлүүдийн үзэл санаа болон хуралдаанд оролцогчдын гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн өргөтгөсөн хуралдаанаас дараах мэдэгдлийг нийт ард түмэндээ хандан сонордуулж байна.Үүнд:

 

        Нэгд, Үндсэн хуулийн Цэц 2012 онд сонгуулийн тогтолцооны талаар Үндсэн хууль зөрчөөгүй хэмээн эцсийн шийдвэр гаргаж байсан атлаа одоо болохоор Үндсэн хууль зөрчсөн мэтээр шийдвэрлэж, ингэснээр нэг асуудлаар эсрэг тэсрэг хоёр өөр шийдвэр гаргасан нь илэрхий хуйвалдааны шинж чанартай, төрийн эргэлт хийхийг санаархсан, төрийн хямралыг улам бүр даамжруулсан, хууль тогтоомжийг үл хайхарсан, шударга сонгууль явуулах боломжийг хаан боогдуулсан, нийт иргэдийн улс төрийн эрхийг зөрчсөн улс төрийн гэмт үйлдэл мөн гэж үзэж байна.

 

        Хоёрт, Үндсэн хуулийн Цэцийн улс төрийн захиалгаар гаргасан шийдвэр нь МАНАН-ын нам намдамнасан улс төр бизнесийн олигарх бүлэглэл сонгуулийн тогтолцоог өөрчлөх замаар наанаа хуулийн хэлбэрийг баримталсан дүр эсгэж байгаа ч үнэн хэрэгтээ цаагуураа ард түмний саналын талаас илүүг нь хүчингүй болгож, иргэн бүрийн саналыг үнэлэн хүндэтгэдэг жинхэнэ ардчилалын мөн чанарыг нухчин дарж, дүр эсгэсэн ардчилалыг өөгшүүлж, төрд өөрсдийн хугацаагүй ноёрхлыг тогтоох гэсэн далд санаархал агуулж байгаа балмад ажиллагаа мөн хэмээн дүгнэж байна.

 

        Гуравт, Үндсэн хуулийн Цэцийн иргэний сонгох бас онгогдох, эвлэлдэн нэгдэх, итгэл үнэмшилтэй байх, эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах төвшинд нэмэгдүүлж, тэдэнд манай өнөөгийн нийгэмд тулгамдсан олон асуудлыг зөв оновчтой шийдвэрлэх боломж олгохыг бүдүүлгээр хааж боогдулсан, нийгмийн эв нэгдлийг эвдэн бусниулах, зөрчил хагаралыг гүнзгийрүүлэх зорилго бүхий харалган шийдвэрийг эх орон, ард түмнийхээ эрх ашгийг ямагт бодож, ардчилалын хувь заяаны төлөө байнга сэтгэл санаа зовж явах ёстой УИХ-ынгишүүд хүлээн авахгүй байхыг уриалжбайна.

 

        Тавд, МАХН, МҮАН, ИЗНН нь эрхмэдэл, эд баялгийн төлөө улайран хөөцөлдөж, өөр хоорондоо байнга тэмцэлдэн зөрчилдөж байгаа, сонгогчдынхоо эрх ашгаас нэгэнт урвасан, МАНАН-ын нам нам дамнасан олигарх бүлэглэлийн төлөөлөл болсон УИХ-ын гишүүдтэй хариуцлага тооцох, олигарх дэглэмийг нураан унагаахын төлөө жирийн иргэдтэйгээ хамтран нэгдэж, үндэсний хэмжээний эсэргүүцлийн тэмцлийг өрнүүлэх болно гэдгээ хариуцлагатай мэдэгдэж байна.

 

        Зургаад, Энэхүү ариун тэмцэлд МАНАН-аас өөр улс төрийн бусад намууд, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн ажилтнууд, эх орноо гэсэн сэтгэлтэй хүн бүр бидэнтэй хамт дуу хоолойгоо нэгтгэж, тууштай тэмцэхийг уриалж байна.

 

        Долоод, Үндсэн хуулийн Цэц МАНАН хэмээх хууль бус бүлэглэл ноёрхолоо тогтоохын тулд өгсөн захиалгыг үг дуугүй биелүүлж, иргэдийн эрх ашиг мартагдаж, Монгол Улсад  жинхэнэ ардчилал дүр эсгэсэн ардчилалаар солигдож, улс орондоо амгалан тайван амьдрах нөхцөл бололцоо багасан хумигдаж байгаа талаар Олон улсын хамтын нийгэмлэгт анхааруулах болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 

 

ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААНД ОРОЛЦОГЧИД

 

Shuud.mn
Сонин хачин
zzz:
enhbayariig shorond baihad guiseer baigaad jagsaaltad bichyyleed garaad irsen yamarch utgagui gishyyn
2016-04-27
zzz:
jagsaaltiin bayanselenge yu bodoj sugaa um bol
2016-04-27
Uneheer chadaltai bol ok shuu dee:
Ta nar buhimdaad haviin yumiig buruu zoruu holi bantagnasan medegdel gegchee bolvol sain baina. Uneheer ta nar helj yarij baigaa shigee ner nuurtei, medleg chadvartai yum bol toirogt neree devshuuleed garaad l irne sh dee, namiin kovor gegchid bagtahgui bol bie ee daagaad l garaad ireldee.Tsets bol harin ch 76-n ner devshigt burt sanal ogoh bolomj olgoj ogsnoor shudrag bolgoj ogloo. Nersiin jagsaal gedeg 28 hund ard tumen sanal ogoogui shuu. Namdaa mongo ogson namiinhaa dargad sain uilchilsen medleg bolovsrol dulimaghan negen l jagsaaltiin ard nuugdaj ih hurliin erhem gishuun, toriin said geed ondorlogt zalarsan ni hatuu unen. Hen buhnii medeh Bayanselege , Oyunbaatar,Battsereg geed baina ,ene huneer udirduulah barilgiin bolood emnelgiin mergejilten gej yu baihav dee he he.Ard tumnee ovchnoos salgaj,uhlees avarahiin toloo tsag nargui ajilladag ariun tsagaan ulstniig aldaa gargaval sanaa harluulj uridchilan beltgej uildsen eruungiin heregteintei adiltgaj hariutslaga tsooh gej baigaa ni
2016-04-27
Uneheer chadaltai bol ok shuu dee:
Ta nar buhimdaad haviin yumiig buruu zoruu holi bantagnasan medegdel gegchee bolvol sain baina. Uneheer ta nar helj yarij baigaa shigee ner nuurtei, medleg chadvartai yum bol toirogt neree devshuuleed garaad l irne sh dee, namiin kovor gegchid bagtahgui bol bie ee daagaad l garaad ireldee.Tsets bol harin ch 76-n ner devshigt burt sanal ogoh bolomj olgoj ogsnoor shudrag bolgoj ogloo. Nersiin jagsaal gedeg 28 hund ard tumen sanal ogoogui shuu. Namdaa mongo ogson namiinhaa dargad sain uilchilsen medleg bolovsrol dulimaghan negen l jagsaaltiin ard nuugdaj ih hurliin erhem gishuun, toriin said geed ondorlogt zalarsan ni hatuu unen. Hen buhnii medeh Bayanselege , Oyunbaatar,Battsereg geed baina ,ene huneer udirduulah barilgiin bolood emnelgiin mergejilten gej yu baihav dee he he.Ard tumnee ovchnoos salgaj,uhlees avarahiin toloo tsag nargui ajilladag ariun tsagaan ulstniig aldaa gargaval sanaa harluulj uridchilan beltgej uildsen eruungiin heregteintei adiltgaj hariutslaga tsooh gej baigaa ni
2016-04-27
зочин:
Сэрэхгүй зүүдэлвэл сайхан л байна. Жагсаалтаар 3 суудал авбал бид 3гээд л .....
2016-04-27
myadag:
Namiin jagsaalt bol jinhene luivar. Hen ch songohoorgui ul buteh yumnuud uugeer garch bga
2016-04-27
Зочин:
Яахым бэ Даргаа. Нэрийн хор. Эртнээс бэлтгээ л дангаараа орчих л доо.
2016-04-27
зочин:
4 хүний 3 нь унтаж байна Сайхан зүүд байна!
2016-04-26
зочин:
Энхбаяр нь унтаад БСэлэнгэ нь дагаад зүүрмэглэж суух шивээ!
2016-04-26
зочин:
ҮХЦ зѳв шийдвэр гаргсан ҮХ бол ард түмний хууль болохоос энэ хэдэн бухан бяруунуудын хууль биш юм Ер нь монголд олон намын хэырэг алга чанартай цѳѳн намтай болмоор байна шүү!!!
2016-04-26
Зочин:
JAGSAALTAAR GARCH IREKH GESEN NAIDLAGA TAWIJI BAISAN DURAKUUD BOOJI UKHLEE YU? KHARIN TA NAR CHINI KHUULI BUS KHOGIIN , KHUGIIN ARGAAR TURIIG ERGUULEKH GESEN BUS UU?
2016-04-26
Зочин:
ТОМСГОСОН ТОЙРОГ 3 НАМЫН ДУНД СОНГУУЛЬ БОЛНО ???
2016-04-26
Tsogtoo:
Jagsaaltaa boliood tomsgoson toirgoor yavuulchihal daa. tegeel ene udaad asuudal shidegdeh bus uu
2016-04-26
Д.Ганхуяг 99116570:
ЦэЦийн шийдвэр зөвөө. Учир нь дээр мэдэгдэл хийгээд байгаа хэдхэн дурак намын нэрийн жагсаалт дотор нуугдаад гараад ирээд байсан байхгүй юу. Хоёр том намын шийдвэр бол харин зоримог алхам хийсэн шийдвэр мөн. Өөрсдөө чжагсаалтан дотор бөгөхийг бодоогүй, өөрсдийнхээ нүүр царайг олонд харуулж сонгогдоу гэснийг сайшаах хэрэгтэй. Энэ жижиг намандцарууд бол хөгийн амьтад шүү дээ. Тарвал таарна. 2 том нам алиныг нь одоо бөөр суга цавиндаа хавчуулахгүй байх хэрэгтэй. Тэдэн дотроос Энхбаярыг авч ашиглавюал боломжийн хүн. Бусад нь хэрэггүй. Хувийн амбийц хөөсөн жулдрайнууд.
2016-04-26
zochin:
Jagsaaltiin suguud min dugui bai.
2016-04-26
zochin:
Tsetsiin shiidber zob bayanselenge bayartai
2016-04-26
Зангараг:
буруу жагсаалтын ард хахуул авсан хүмүүс гарах ойлгомжтой АН МАН энэ жил лав сонгохгүй төр бариж чадахгүй гэдгээ баталсан
2016-04-26
Зочин:
ЦЭЦИЙН ШИЙДВЭР ЗӨВӨӨСӨӨ ЗӨВ . ОЙМСОНД ХАВЧУУЛАГДЧИХ САНААТАЙ НӨХДҮҮД ОДОО БОЛНО Ш ДЭЭ
2016-04-26
zochin:
Za hutsaa huts. Jagsaaltiin oimsnuud mini
2016-04-26