Стокгольмд халдлага үйлдэхээр төлөвлөж байна
2016-04-27

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл тун удахгүй Шведийн нийслэл Стокгольм хотноо халдлага үйлдэхээр төлөвлөж буй тухай мэдээллийг Иракийн Засгийн газарт ажилладаг нэрээ нууцалсан гэрч тус улсын удирдлагуудад мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” дамжууллаа. Шведийн тагнуулынхан уг мэдээллийг шалгаж байна.

 

Уг мэдээллийг анхлан Шведийн “Expressen” сонин нийтэд цацсан байна. Тус сонин өөрийн “www.expressen.se” сайтдаа “Стокгольм хотноо халдлага үйлдэхээр исламын 7-8 дайчин бэлтгэгдэж байгаа. Тэд зорьсон газраа хүрсэн хэмээн гэрч мэдэгдсэн. Гэрчийн аюулгүй байдлын үүднээс ямар албан тушаал эрхэлдэг болохыг нийтэд задруулах боломжгүй” хэмээн бичжээ.

 

Хэт даврагчид өмнө нь Францын нийслэл Парис хот, Бельгийн нийслэл Брюссель хотноо халдлага үйлдсэн юм. Мөн тус бүлэглэл өчигдөр нийгмийн сүлжээгээр дамжуулан “Тун удахгүй Берлин, Нью Йорк, Ром хотноо халдлага үйлдэнэ” хэмээн мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
uheed daldraad uguuchdee. dainiig husdeg erguu pyazda naraa
2016-05-01
BOLOR:
TENEG MONGOLCHUUDAA TA NAR XRISTIIN SHASHIN SJUTEECH ESUS XRIST TA HARIIG AWARNA TENEGIUDEE
2016-04-30
ЗОЧИН:
МОНГОЛЫН АРД ТҮМЭН 76 ДЭЭГҮҮРХ ТӨР БАРИГЧИДЫГ ДЭНДҮҮ ДАВРААДАГ ШИГ ЭНЭ МҮҮ ИСЛАМУУДЫГ ДЭНДҮҮ ДАРААЧЖЭЭ , ЭНЭ ХӨГЖИНГҮЙ ГҮРНҮҮД ЗҮГЭЭР СУУЖ БАЙЙГААД ЯГ БИДЭН ШИГ ХОХИРООЛ СУУЖ БАЙДАГ ДЭЛХИЙ НИЙЛЖ НЭГДЭЖ БАЙГААД ГАЗАРТАЙ НЬ ТЭГШЛЭЭД ӨГӨХӨД ҮАДАГ БАЙНАА , БҮҮҮҮҮР ДЭЛХИЙГЭЭС АРЧААД ӨГӨХ ХЭРЭГТЭЙШДЭ ,
2016-04-29