Хайгуулын 1164 тусгай зөвшөөрөл олгожээ
2016-04-27

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш 3915 дугаар олгосон байна. Өргөдлийн дугаар авсан аж ахуйн нэгжүүдээс 1580 нь хугацаандаа өргөдлөө гаргаагүй, дугаарын дагуу ирсэн 2335 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэжээ.

 

Үүнээс:

Тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн- 1164

 

Тусгай зөвшөөрөл олгож болох эсэх талаар аймгийн Засаг даргаас санал авахаар хүлээж байгаа болон дэмжээгүй санал ирсэн- 481


Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан- 652


Өмнөх өргөдөл нь шүүхийн маргаантай болон бусад шалтгаанаар хүлээгдэж байгаа 38 өргөдөл байна.

 

Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагаа түр хугацаанд зогссон байгаа бөгөөд ойрын хугацаанд олгох үйл ажиллагааг эхлүүлэх аж.

 

Мөн эрдэсийн хуримтлал бүхий 63 талбайд 7 удаагийн сонгон шалгаруулалтыг амжилттай явуулж 27 хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна. 

Shuud.mn
Сонин хачин