ХСҮТ-ийн эмч нар Дүнжингаравт ажиллана
2016-04-27

Ирэх тавдугаар сард тохиох олон улсын сувилагч нарын өдрийг угтаж Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар маргааш иргэдэд үзлэг хийхээр болжээ. Эмч нар “Дүнжингарав” худалдааны төвд ажиллаж, иргэдэд үзлэг хийх юм байна.

 

Маргааш өдрийн 13:00 цагт эхлэх үзлэгт иргэд үнэ төлбөргүй хамрагдаж, зөвлөгөө авах боломжтой. ХСҮТ-ийн эмч нар өнгөрсөн жил  “Нарантуул” олон улсын худалдааны төвд ажиллаж иргэдийг үзлэгт хамруулжээ.

Shuud.mn
Сонин хачин