Б.Булганы эрхийг зөрчиж байсныг прокуророос тогтоолоо
2016-04-28

УИХ-ын Их Хурлын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар Б.Булганыг Төв аймгийн цагдан хориход байхад нь эргэж очсон. Тэд Б.Булганы эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн хэвлэлд өгсөн хэд хэдэн ярилцлагадаа дурдсан байсан. Тэгвэл тэдний мэдээллийн мөрөөр Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Б.Булганы хоригдож байгаа нөхцөл байдалтай танилцаж шалгалт хийжээ. 

 

Шалгалтаар УИХ-ын гишүүдийн мэдээлэлд дурдагдсан"...Б.Булганы хоригдож байгаа өрөөний гэрэл тод бусад өрөөнийх бүдэг..." гэсэн нь үндэслэлгүй байсан ба тус байрны хорих бүх өрөөний гэрэлтүүлэг жигд түвшинд суурилагдсан байгааг тогтоожээ.

 

Харин хорих өрөөний бие засах хэсэг үүдэндээ ил байрласан нь эмэгтэй хүний эрхэмсэг байдлыг алдагдуулж, залхаан цээрлүүлж байгаа тал ажиглагдаж байна гэсэн мэдээллийн дагуу шалгалт хийхэд сантехникийн холболтоос шалтгаалаад ганц Булганы өрөө биш бусад 8 өрөөний бие засах хэсэг нь үүдэндээ байрлалтай байсан тул далдлах хаалт хийлгэсэн байна. Мөн Б.Булган нь гэрээсээ илгээмжээр ирүүлсэн номыг уншиж байгаа ба бичгийн цаас, бал оруулаагүй, хорих өрөөний эсрэг талын цонхыг хөшгөөр байнга хаалттай байлгасан гэсэн мэдээллүүд нь үндэслэлтэй байсан тул бичгийн цаас, бал өгөх, хөшгийг татуулж, цонхыг нээлгэх зэрэг арга хэмжээг авчээ.

 

Дээрхи зөрчлүүд нь тус хорих байрны албан тушаалтны зүгээс Хууль зүйн сайдын тушаалаар баталсан "Хорих байрны дотоод журам"-ыг зөрчсөн зөрчил байх тул зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байх, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулхаар ШШГЕГ-т Прокурорын шаардлага бичиж хүргүүлсэн байна. 

Shuud.mn
Сонин хачин
bayraa:
Bat uul holbootoi bolood l hereg ni ilerchih bii geed songuuli ungurtul horij baigaa bii dee
2016-04-28
Отгон:
Тэр тэнэг Оюунгэрэл авгайг нь цуг хорих хэрэгтэй юм байна! Зоригийн аллагад харийн гар хөл оролцон нь гарцаагүй!
2016-04-28
prokurort handah ni:
ajilaa hiihgui gomdol gargasnii daraa hynylt tavidag gej yu bhaw de
2016-04-28
ЗОЧ:
БУЛГАН,Н.ЭНХБАЯР 2-Т ЗОРИУЛСАН ШАНГИРИЛААД ӨРӨӨ ГАРГААД ӨГЧИХ.ААВЫН ХҮҮНҮҮД БОЛООД Л БНА.ЯЛГАА НЬ ЮУ ЮМ.АДИЛХАН Л БЯСААНУУД БУУДАХ ХЭРЭГТЭЙ
2016-04-28
Зочин:
ОЧИЖ ОЧИЖ ЗОРИГИЙГ АЛСАН ХЭРЭГТ СЭЖИГЛЭГДЭН ГАНЦ ХУДАГТ ХОРИГДОЖ БАЙСАН ХҮН НЬ ЭРГЭЖ ОЧООД БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ. ОЮУНГЭРЭЛ ХОРИГДОЖ БАЙСАН БИЗ ДЭЭ
2016-04-28
Зочин:
ОЧИЖ ОЧИЖ ЗОРИГИЙГ АЛСАН ХЭРЭГТ СЭЖИГЛЭГДЭН ГАНЦ ХУДАГТ ХОРИГДОЖ БАЙСАН ХҮН НЬ ЭРГЭЖ ОЧООД БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ. ОЮУНГЭРЭЛ ХОРИГДОЖ БАЙСАН БИЗ ДЭЭ
2016-04-28
Зочин:
ОЧИЖ ОЧИЖ ЗОРИГИЙГ АЛСАН ХЭРЭГТ СЭЖИГЛЭГДЭН ГАНЦ ХУДАГТ ХОРИГДОЖ БАЙСАН ХҮН НЬ ЭРГЭЖ ОЧООД БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ. ОЮУНГЭРЭЛ ХОРИГДОЖ БАЙСАН БИЗ ДЭЭ
2016-04-28
hhhh:
zaaassss estoi tenegtetsgeej bn ene heden xooson tolgoitoi jvjigchid.
2016-04-28
g:
erkhee edlekhdee sain l manaikhan khariutslagaa uurekhee meddeggui
2016-04-28