Нуранги дороос таван сартай хүүг аварчээ
2016-04-29

Сирийн Алеппо хотыг агаараас бөмбөгдсөн билээ. Одоогоор хотыг бөмбөгдсөн улс тодорхойгүй байна. Сирийн “SANA” агентлаг “Алеппо хотод дэлбэрэлтээс 60 хүн амиа алдаж, 325 хүн шархтсан” гэж мэдээлжээ. Тэгвэл иргэд сураггүй алга бологсдыг хайх үеэрээ нуранги дор 24 цаг байсан таван сартай хүүг аварч чадсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Хүүгийн толгой хэсэг гэмтсэн бөгөөд аврагдах үедээ ухаан алдсан байжээ. “Хүүд яаралтай эмчилгээ хийсний үр дүнд амь насыг нь аварч чадсан” хэмээн Алеппо хотын эмнэлгээс мэдэгдсэн байна.

 

Иргэд хүүг олсон газраас холгүй нэг эмэгтэйн цогцсыг олжээ. Эмэгтэйг хүүгийн ээж байсан хэмээн таамаглаж байгаа ч баримт олоогүй байна. “Хил хязгааргүй эмч нар” байгууллага хүүгийн асран хамгаалагч олдох хүртэл түүнийг асрахаар болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Гэрлээ:
Эвий эвий ямар буруутай гэж энэ нялх амьтан ингэж зовдог байнаа
2016-04-29
Зочин:
Doroos gej yamar ug bn? Dooroos sh te
2016-04-29