Баялаг бүтээдэг ард түмэн баталгаатай амьдарч чадна
2016-04-29

Гэрэл зургуудыг MPA.MN

 

АН өнөөдөр  2016 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, мөрийн хөтөлбөрөө СЕХ-д хүргүүллээ.  Үүний дараагаар  УИХ-ын дарга, АН-ын  дарга З.Энхболд, Нийслэлийн Ардчилсан намын дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа нар  сэтгүүлчдэд мэдээлэл хийв.  УИХ-ын дарга, АН-ын З.Энхболд:

 

-АН Сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох, бүртгүүлэх бичиг баримтаа мөн Үндэсний Аудитын газраар мөрийн хөтөлбөрөө хянуулаад СЕХ-нд  өглөө. Бид уламжлалаа баримтлаад, бэлэгдлээ эрхэмлээд их үйлсийг эхлүүлэх, бүтээн босгох, барилдлага төгөлдөр, биелэл учрал бүрдсэн өдрийг саатан хүлээж байгаад өнөөдөр өгч байна. АН экспортын 90 хувийг уул уурхайн түүхий эдийг эзэлсэн хөөсөрсөн эдийн засгийг дөрвөн жилийн өмнө хүлээж авсан. Уул уурхайн түүхий эдийн үнэ 2-5  дахин унаж эдийн засгийн хөөс хагарсан сорилтын жилүүдийг АН ард түмэнтэйгээ цуг тууллаа. Эдийн засгийн бэрхшээлийг хараад бид гар хумхин суусангүй.

 

Их бүтээн байгуулалтыг өрнүүлж, монгол хүнээ ажилтай орлоготой байлгахын төлөө бодлого үйл ажиллагаагаа чиглүүлж ирлээ. Манай нам 2012 онд улс орны хэтийг харж холын бодлоор боловсруулсан “Монгол хүн-2020” хөтөлбөрөө улам төгөлдөржүүлэн иргэдээ халамжид найддаг биш бүтээдэг, тэр хэрээрээ тогтвортой орлоготой болох бодлогыг баримталж ажиллав. Баялаг бүтээдэг ард түмэн баталгаатай амьдарч чадна гэж АН үзлээ. “Монгол хүн-2020” хөтөлбөр шинэ шатанд гарч хэрэгжинэ. Өмнөх жилүүдийн туршлага, бодитой тооцоо судалгаанд үндэслэсэн “Монгол хүн-2020” хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд АН-ын  дарга миний бие сонгуулийн кампаниа удирдаж, сонгуулийн олон менежерүүдтэйгээ, намынхаа олон зуун мянган гишүүдтэйгээ сонгуулийнхаа нүр их ажлын ард гарах болно. Бид амжилттай оролцож ард түмнээсээ олонхийн санал авна гэдэгт итгэж байгаа хэмээлээ.

 

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Мөрийн хөтөлбөрөөсөө танилцуулж болох уу? Хямралтай уялдуулж ямар зүйл заалт орсон бол.

 

-АН  дөрвөн жилийн өмнө сонгуульд олуулаа болоход эдийн засаг ямар байсныг та бүгд мэдэж байгаа. 100 жилд тохиолддог түүхий эдийн гурван супер циклийн үнэ унаж байхад бид олонхи болсон. Засгийн эрхийг авсан уу гэсэн шиг уул уурхайн бүх түүхий эдийн үнэ унасан. Ийм хэцүү үед бид эдийн засгийг бүтээдэг, солонгоруулах тал руу ажилласан. Бид өнгөрсөн дөрвөн жил халамжийн мөнгө тараадаггүй болгохыг зорьсон. Дөрвөн жилийн өндөрлөгөөс харахад энэ их ажлын ард гарсан байна. Баялаг бүтээдэг иргэдийг дэмжих, уул уурхайн бус экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх, баялаг бүтээдэг ажил хийдэг хүмүүсийнхээ орлогыг хоёр дахин нэмэгдүүлэхээр мөрийн хөтөлбөрөө оруулсан. Энэ дөрвөн жилд бид эдийн засгийн дэд бүтцийн суурийг тавилаа. Баялаг бүтээдэг олон мянган үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Эдгээр ажлууд цаашдаа улам эрч хүчтэй хийгдэнэ.

 

-Ирэх жилүүдэд өөр ямар асуудал шийдэх бол?

 

-Дэлхийн эдийн засаг унасан, цаашид сэргэх төлөвгүй байгаа нөхцөлд дахин дөрвөн жил амьдрах гэж байна. Одоо бидэнд аз таардаг шиг гэнэтийн 17 хувийн эдийн засгийн өсөлт дэлхийн аль ч улсад байхгүй болж байна. Өсөлт нь зогссон дэлхийн эдийн засагт яаж амьдрах вэ гэдгээ бодож мөрийн хөтөлбөрөө хийсэн. Уул уурхайн бус салбаруудаа хөгжүүлж, экспортыг энэ тэргүүнд гэдэг зорилтыг тавьж байгаа. Улам олон хүнийг ажилтай болгох ажлыг хийнэ.

 

-Өмнөх мөрийн хөтөлбөрийн хэдэн хувь нь биелсэн гэж үзэж байна вэ?

 

-2020 гэдэг хөтөлбөрийг 100 хувь биелүүлэх боломж байхгүй. Учир нь энэ найман жилийн хөтөлбөр байсан. Бид 2020 мөрийн хөтөлбөрийн биелэлтийнхээ хувийг гаргаж байгаа. Зарим зорилт 100 хувь биелсэн бол зарим нь 50, 60 хувьтай байна. Огт биелээгүй ч зорилт байна. Ялангуяа түүхий эдийн үнэтэй холбоотойгоор мөнгө шаардлагатай ажлууд тасалдсан байна. Үүнийг сонгуулийн сурталчилгаа эхлэх үеэр ард түмэндээ тайлагнана. Одоо мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн ерөнхий хороонд өгчихөөд хуульд заасан сурталчилгааны хугацаа эхлэхээс өмнө мөрийн хөтөлбөрөө сурталчилж болдоггүй бүтэн сарын хугацаа байгаа. Гэхдээ ямар хэмжээгээр ард түмэнд сурталчилж болохыг Сонгуулийн ерөнхий хорооноос асууж байгаад дэлгэрэнгүй тайланг удахгүй хүргүүлнэ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн тайланг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Засгийн газрын мөрийн хөтөлбөр дотор АН-ын мөрийн хөтөлбөрийн нэлээн их хэсэг нь байгаа.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
NARAA:
HIIJ BVTEEH GSN HVMVVSEE OR TATWARAAR DARAMTALCHIHNA TANILTAI HVMVVS N DEMJIH ZEELEE AWCHIHNA HIIJ BVTEEH SETGELTEI CHADWARTAIN HVMVVSEE DEMJIHGVI BNA SHDEE DOTOODIN VNDESNII VILDWERLEGCHIDEE DEMJEECHEE
2016-05-02
Tuul:
Л.Эрхэмбаяр Хүн хоорондын маргааныг намын байр суурьтай хольж хутгах хэрэггүй
2016-05-01
Tuul:
httpmedee.mnmain.php?eid=77503
2016-05-01
irgen:
AJILGUI HUMUUS ,HULGAICH DEEREMCHID IHSEJ ULS ORON MAANI URUND UNLAA
2016-04-29
ТУЛГА:
АВСТРАЛИЙН УУРХАЙ ДАЛАЙН ҮЕРТ АВТСАН УЧРААС МАНАЙ НҮҮРСИЙГ ХЯТАДУУД АРГАГҮЙН ЭРХЭНД АВСАН ДАА..,НЭРТЭЙГЭЭР НЬ ХЭДЭН БӨӨ ЦУГЛУУЛААД АВСТРАЛИЙН НҮҮРСНИЙ УУРХАЙГ ҮЕРТ АВХУУЛАЯ ТЭГВЭЛ ВАЛЮТ ОРЖ ИРНЭ ХА ХА ХА ТЭНЭГ ГЭДЭГ НЬ
2016-04-29
zochin:
demjinee
2016-04-29
Zochin:
Та нар зайлж энэ ард түмнээ баталгаатай болгож өгөөч, гуйж байна.
2016-04-29
би:
.-АН дөрвөн жилийн өмнө сонгуульд олуулаа болоход эдийн засаг ямар байсныг та бүгд мэдэж байгаа. ...........Тиймээ сайн санаж байна. харин одоо ямар болчихоод байгааг ард олноороо хэлүүлэлтгүй та нар сайн мэдэж байгаа биз дээ ........
2016-04-29
ТУЛГА:
АВСТРАЛИЙН УУРХАЙ ДАЛАЙН ҮЕРТ АВТСАН УЧРААС МАНАЙ НҮҮРСИЙГ ХЯТАДУУД АРГАГҮЙН ЭРХЭНД АВСАН ДАА..,НЭРТЭЙГЭЭР НЬ ХЭДЭН БӨӨ ЦУГЛУУЛААД АВСТРАЛИЙН НҮҮРСНИЙ УУРХАЙГ ҮЕРТ АВХУУЛАЯ ТЭГВЭЛ ВАЛЮТ ОРЖ ИРНЭ ХА ХА ХА ТЭНЭГ ГЭДЭГ НЬ
АН-ын нүүр:
Энэ Г.Батхүү, Баярцогт мэтээ АН нүүр царайгаа болгох юм бол хэн санал өгөх бэ дээ?
2016-04-29
Зочин:
Za bayar hurgie yutai ch ard tumniihee changarsan gedsiig baga ch boltugai sultgaarai. Yarih bish ajil hiih ni chuhal shuu
2016-04-29