Нийслэлийн Сонгуулийн хороо 22.00 цаг хүртэл ажиллана
2016-04-29

 

2016 оны УИХ болон орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслүүд сонгуулийн хороодод хүсэлтээ илэрхийлж, мөрийн хөтөлбөр холбогдох баримт бичгүүдээ хүргүүлж байна.

 

Нийслэлийн Сонгуулийн хороонд өнөөдрийн байдлаар таван нам НИТХ-ын сонгуульд оролцохоор албан ёсоор мэдэгдээд байна. Өнөөдөр нийслэлийн МАН, АН НИТХ-ын сонгуульд оролцохоо мэдэгдэж, холбогдох баримтуудаа өгсөн. 

 

Нам, эвслийн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авах хугацаа өнөөдөр дуусна. Тиймээс нийслэлийн Сонгуулийн хороо үдшийн 22.00 цагт хүртэл ажиллаж, нам, эвслийн хүсэлтийг хүлээн авна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин