Аймгуудын прокурорын газрыг шалгана
2016-04-29

Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан иж бүрэн шалган туслах ажлын хэсэг 2016 оны 05 дугаар сарын 02-ноос 14-ны өдрүүдэд Архангай, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл аймгуудын прокурорын газруудад ажиллана.


Шалгалтын хүрээнд Прокурорын байгууллагын тухай хууль болон эрүүгийн хууль тогтоомж тэдгээрийг хэрэгжүүлэхээр гаргасан Улсын Ерөнхий прокурорын тушаал, албан даалгавар, заавар, журмын хэрэгжилтийн байдал, прокуророос хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, хяналтын ажилд гаргаж буй алдаа зөрчил, дутагдал, түүнд нөлөөлж буй шалтгаан нөхцлийг судалж тогтоох, 2014, 2015, 2016 оны 1-р улирлын байдлаар хийсэн ажилд нь дүгнэлт өгөх, илэрсэн зөрчлийг арилгуулах, удирдлага зохион байгуулалт болон хяналтын ажлын чиглэлээр мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлнэ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ENH AMGALAN BOLSON BOLOOGUI SHALGAHIN DONTOI HUN DEE
2016-04-30