Замын цагдаагийн баруун уулзвар хаалттай
2016-04-30

Улаанбаатар хотын зам засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Их Монгол Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хааж хучилтын ажил хийж байна. Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх  хэсгийн хөдөлгөөнийг өчигдөр 00:00 цагаас хаасан. Уг замын хөдөлгөөнийг маргааш 23:00 цагт нээнэ.

 

 


Энэхүү хязгаарлалтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний нийт 4 чиглэл буюу Ч:10 "Ганц худаг-Сансар-Баянмонгол хороолол-Мишээл экспо", Ч:28 "Сэлх-7 буудал-Ард кино театр-Ривер гарден хороолол", Ч:32 "Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3", Ч:44 "Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв" чиглэлүүдийн замналд өөрчлөлт ороод байна.  Дээрх чиглэлүүдийн нийт 39 тээврийн хэрэгсэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замаар үйлчилнэ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-04-30