Трампийг эсэргүүцжээ
2016-05-01

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг Бүгд Найрамдах намаас нэр дэвшихээс намын сунгаанд өрсөлдөж буй тэрбумтан Дональд Трамп өчигдөр  Калифорни мужийн нэгэн буудалд итгэл тавих үеэр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдсан байна. 

 

Иргэд Трампийн итгэл тавьж байсан зочид буудал руу нэвтрэхийг завдаж, үймээн дэгдээсэн талаар "CNN" агентлаг мэдээллээ.  Мөн зарим иргэд зочид буудлын өмнө байршуулсан нэр дэвшигчийн зураг руу өндөг, улаан лооль шидсэн байна. 

 

Цагаад нар эмх замбараагүй байдал үүсгэн таван этгээдийг баривчилж, 200 гаруй хүнийг хүчээр тараасан аж.  Жагсаалд оролцсон иргэд гардаа  “Мэдрэл муутын туйл”, “Галзуу хүн Ерөнхийлөгч болохгүй” гэсэн лоозон барьцгаасан байжээ. 

 

Трамп твиттертээ Надаас хүмүүс айдаг бололтой. Өнөөдрийн эсэргүүцлийн жагсаал намайг улам зоригжууллаа" гэж жиргэсэн байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
boon aldaa ooroo boon aldaa
2016-05-01
Зочин:
Трампыг цагаан арьстнууд дийлэнх амьдардаг төвийн мужууд дэмжиж байгаа болохоос холимог буюу цагаачид ихтэй баруун, зүүн эргийн мужууд бол дэмжихгүй байгаа. Ялангуяа Калифорни бол бүр эсэргүүцнэ
2016-05-01
buun aldaa:
ymarch bolovsrolgui ymnuud medee bichdeg ymu haashaa ym be ug usgiin aldaa unshihad ymar tuvugtei ym be hyanadaggui ymu
2016-05-01