Гүнжтэн нэг нас хүрлээ
2016-05-02

Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъямын охин, гүнж Шарлотта Элизабет Диана өнөөдөр нэг нас хүрч байна. Уг баярт үйл явдлыг тохиолдуулан Букингемийн ордон төв сайтдаа бяцхан гүнжийн хэд хэдэн зургийг нийтэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Эдгээр зургийг гүнжийн ээж Кейт Миддлтон авсан байна. Кейт өмнө нь хүү болон охиныхоо зургийг авч “Sun” сэтгүүлд нийтэлж байжээ. Тэрбээр “Охин минь нэг нас хүрлээ. Үнэхээр гайхалтай зүйл болж байна. Шарлотта ахтайгаа тун адилхан. Үсний өнгө, нүд гэх мэт” гэж ярьжээ.

 

Хатан хаан II Элизабетийн удмын хамгийн отгон гишүүний төрсөн өдрийг тохиолдуулан Лондон хотноо баярын жагсаал болох гэнэ. Энэхүү арга хэмжээнд ханхүү Чарльз, Уилъям, Харри нар оролцоно.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
deegii:
Төрсөн өдрийн мэнд
2016-05-02