Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл энэ амралтын өдөр Туркийн зүүн өмнөд хэсэгт байрлах Газианпет хотноо халдлага үйлдсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Халдлагаар хоёр цагдаа амиа алдаж, 20 гаруй хүн шархтсан гэнэ. Хэт даврагчид хилийн орчимд дэлбэрэлт зохион байгуулжээ.
Эрх баригчид халдлагын буруутанг тус бүлэглэл хэмээн мэдэгдэж, дайралтаа эрчимжүүлэхээ сануулсан аж. Одоогоор тус бүлэглэл Газианпет хотноо болсон халдлагыг захиалсан болохоо мэдэгдээгүй байна.
Цагдаагийнхан халдлагад оролцсон этгээдүүдийг ДНК-ийнх нь тусламжтай хэн болохыг нь тогтоохоор ажиллаж эхэлжээ. Турк улсад дараалан гарч буй халдлагын цаана Курдууд болон хэт даврагчид байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |