Хурим, оршуулга хийхийг хоригложээ
2016-05-02

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун энэ сарын 6-нд болох эрх баригч Хөдөлмөрийн намын YII их хурлыг зохион байгуулахтай холбогдуулан орон даяар хамгаалалтаа нэмэгдүүлжээ. Тэрбээр өчигдөр намын хурал зохион байгуулагдаж дуусах хүртэл иргэдийг хурим болон оршуулгын ёслол хийхийг хатуу хориглосон талаар “www.yonhapnews.co.kr” мэдээллээ.

 

Удирдагчийн уг шийдвэрийг НҮБ-аас “Хүний эрхийг ноцтой зөрчиж байна” хэмээн буруутгажээ.

 

Намын их хуралтай холбогдуулан энэ амралтын өдрөөс эхлэн тус улс жуулчдыг хүлээн авахаа зогсоож, хилийн хамгаалалтаа нэмэгдүүлсэн байна. Энэ өдөр тус улс тав дахь удаагаа цөмийн туршилт хийж магадгүй хэмээн өмнөдийн тагнуулынхан таамаглаж буй юм.

 

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд өнгөрөгч долоо хоногт AFP агентлагт ярилцлага өгөх үеэрээ АНУ, Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилтаа зогсоох, НҮБ хоригоо цуцалбал цөмийн туршилт хийхгүй хэмээн мэдэгдсэн. Харин уг саналыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хүлээн авахаас татгалзсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ene pizda edgehguie odoo bur jinheneesee soliorchee odoo yanaa
2016-05-02
Зочин:
Ene pizda edgehguie odoo bur jinheneesee soliorchee odoo yanaa
2016-05-02
Зочин:
тесо
2016-05-02
Зочин:
Uher mgl chuudiig ch bas hatuu durem juramtai bailgah heregtei, ardchilal zohihgui malnuud, ardchilal geheer dur zorgooroo yu ch hiij bno geed bodzon uhamsargui yumuud, diktator l nomhruulah heregtei
2016-05-02
Зочин:
ШААРДЛАГ НЬ ЗӨВЬ
2016-05-02
Зочин:
mm
2016-05-02
Зочин:
БНАМАУ
2016-05-02
Зочин:
Манайх ч нээх ялгарах юм байхгүй дээ. Бүгдийг хориглоно торгоно гээд л.
2016-05-02