Принс 911 руу дөрвөн удаа залгажээ
2016-05-02

Нэрт дуучин, хөгжимчин Принс өнгөрсөн сарын 21-нд 54 насандаа таалал төгссөн билээ. Одоогоор дуучны үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд цагдаагийнхан уг хэргийг шалгаж байна. Өнгөрөгч долоо хоногт хэвлэлийнхэн дуучныг ДОХ-оор нас барсан хэмээн мэдээлсэн. Дуучин оны эхээр гэр бүл болон хамтрагчдаасаа нууцаар нэгэн төрлийн эмчилгээ хийлгэдэг байжээ. Мөн дуучныг нойрны эм болон сэтгэл гутралын улмаас амиа алдсан хэмээн таамаглаж буй юм. “Гэхдээ одоогоор энэ бүхэн таамаг” хэмээн Принсийн анхны эхнэр Маяти мэдэгджээ.

 

Тэгвэл дуучин амиа алдахаасаа 2-3 цагийн өмнө 911 руу дөрвөн удаа залгасан болохыг цагдаагийхан тогтоосон байна. Мөн дуучин амьсгал хураах үед гэрийнх нь гадаа байрлах хяналтын камер унтраастай байжээ. Энэ бүхнээс шалтгаалан дуучныг санаатай хөнөөсөн байх гэсэн таамгийг цагдаагийн газраас өгчээ.

 

Дуучин 300 саяын хөрөнгө, 50 сая ам.долларын үнэд хүрэх газар болон хэдэн харштай билээ. Тэрээр гэрээслэл бичээгүй байсан учир энэхүү хөрөнгийг хэрхэхийг шүүх тогтоохоор болсон хэмээн менежер нь мэдэгджээ. Принс гурван удаа гэрлэж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
slava
2016-05-02