С.Боргил: ХҮН АН-ыг дэмжихгүй. Намаас 20 хүн бие даан нэр дэвшинэ
2016-05-02

 

ХҮН-ын дарга С.Боргил болон намын зарим гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр С.Боргилоос зарим асуултад хариулт авлаа.  

 

-Танай нам АН-ыг дэмжиж ажиллана гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

 

-Сүүлийн үед Хөдөлмөрийн үндэсний намыг сонгуульд бие даан оролцохгүй, АН-ыг дэмжихээр болсон гэх зэрэг мэдээллүүдэд албан ёсоор залруулъя. Хөдөлмөрийн үндэсний нам 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан оролцох хүсэлтээ, аудитын дүгнэлт гаргуулсан мөрийн хөтөлбөрийн хамтаар Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгсөн. Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдсэн албан ёсны мэдээлэлд 2016 оны сонгуульд 13 нам, гурван эвсэл сонгуульд оролцохоор нэр заагдсаны дотор Хөдөлмөрийн үндэсний намын нэр байгаа. ХҮН 2016 оны сонгуульд оролцоно гэдгийг дахин албан ёсоор мэдэгдье. 2016 оны сонгуульд манай намын дунд болон анхан шатны нэгжүүд намын төв аппарат эрчимтэй бэлдэж байгаа. Бид сонгуулийн хуулинд заасан хугацаанд намын мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулах болно.

 

-Танай намыг СЕХ-оос төлөвшөөгүй учраас сонгуульд оролцуулахаас татгалзлаа гэсэн байсан?

 

-Энэ бол ташаа мэдээлэл. Манай намын гишүүн н.Ганболдоос гаргасан албан бичиг дээр төлөвшөөгүй гэдэг үг орсон байна лээ. Сонгуулийн ерөнхий хороо ийм шалтгааны улмаас намыг сонгуульд оруулна, оруулахгүй гэдэг заалт хуулинд байхгүй. Бидний хүсэлтийн хариуг Сонгуулийн ерөнхий хороо хуулинд заасан хугацаандаа гаргах байх. Ер нь нам төлөвшсөн, төлөвшөөгүй гэдэг дээр Сонгуулийн ерөнхий хороо байр суурь илэрхийлэхгүй байх.

 

-Танай намын дарга яг хэн нь вэ. Н.Ганболд гэдэг хүний гарын үсэгтэй албан бичиг яваад байгаа?

 

-Хөдөлмөрийн үндэсний намын даргаар би сонгогдсон. Улсын бүртгэлийн гэрчилгээ дээр бичигдсэн намын дарга нь ч бас би. Дөрөвдүгээр сарын 27-нд манай намын төв хорооны хурал болсон. Үүгээр сүүлийн саруудад үүсээд байгаа үл ойлголцол, зөрчилдөөнийг намжаах зорилгоор нийт гишүүдийнхээ хурлыг хийсэн. Энэ хурлаар С.Боргил миний бие намын даргаар сонгогдсон. Дээд шүүхийн лавлагаан дээрээс харж болно. Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн албан бичиг дээр би гарын үсэг зурж, тамга дарсан. 

 

-Нэр дэвшигчдээ  тодруулсан уу?

 

-Нэр дэвшигчид тодорхой хэмжээгээр нэрээ гаргаж байгаа. Хуульд заасан хугацаандаа нэр дэвшигчдээ тодруулна. 

 

-Таныг мөрийн хөтөлбөрөө өгөхдөө өөрөө бие дааж нэр дэвших хүсэлтээ давхар өгсөн гэсэн байсан. Энэ үнэн үү?

 

-Манай нам  нэр дэвшихээр өөрсдөө шийдсэн хүмүүсээ бүгдийг нь бие даан нэр дэвшүүлэхээр болсон. Улс төрийн бусад хүчнүүд болон өөр ямар нэгэн байдлаар манай намыг сонгуульд оруулахгүй байх тохиолдолд бие даан нэр дэвших юм. Ийм нөхцөл байдал эрсэд бий гэж бид харж байгаа. Үүнд ямар нэгэн байдлаар бусдыг хардаж сэрдэхгүй.

 

-Намаас нэр дэвших болон бие даан нэр дэвших хоёрыг давхардуулах нь хууль зүйн хувьд боломжтой юу?

 

-Зөрчилгүй гэсэн тайлбарыг бид авсан.

 

-Танай намын тамга хэдэн хувь байгаа вэ?

 

-Хоёр тамга байгаа. Эхний тамгыг бид албажуулахаар хүсэлт гаргаад явж байна. Энэ асуудлыг бид ойрын хугацаанд шийдвэрлэнэ.

 

-Бие дааж нэр дэвших хэчнээн хүн байгаа вэ?

 

-Бие дааж нэр дэвших 20 орчим хүн байгаа. Манай намыг сонгуульд оролцуулахгүй гэсэн эрсдэл бий. Намыг сонгуульд бүртгэвэл намаасаа нэр дэвшээд явна. Энэ нам өөрөө улс төрийн төлөвших процессынхоо дунд явж байгаа. Яг улс төрийн нам гэж яваад нэг жил хүрэхгүй хугацааг л туулсан байна. Энэ агуулгаараа бид төлөвшлийн хүнд хэцүү процесс дунд явж байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. 

 

-Бие дааж нэр дэвшигчдийн дунд С.Ганбаатар гишүүн байгаа юу?

 

С.Ганбаатар манай намын гишүүн хэвээрээ байна. Дарханы тойрог дээрээ ажиллаж байгаа. Бие даагчдын тоонд байгаа эсэхийг хэлж мэдэхгүй байна.

 

С.САРУУЛ

Эх сурвалж: www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale +393512615163:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. What'sApp Contact : +393512615163 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The WorldWide. Order Your Blank ATM Card Now. Email Address : carolblankatmcard@gmail.com Hangout Contact : carolblankatmcard@gmail.com What'sApp Contact : +393512615163 I Also Contacted The Dark Web Blank ATM Cards Company. (The Official Automatic Teller Machine) I Also Order An Automatic Blank ATM Card. They Ask For Payment And I Sent $2,800USD To The Dark Web Blank ATM Cards Company Through Bitcoin. They Also Sent Me The Automatic Blank ATM Card. I Have Used It To Get $90,000 USD. I Order The Blank ATM Card That Has The Limit Withdraw Of $20,000 Daily. The Dark Web Is Selling Out An Automatic Blank ATM Cards To Every Interested Buyers All Over The World Wide.
2022-12-01
Зочин:
Дээд шүүх Ганболдыг ХҮН-ын даргаар бүртгэсэн гэсэн байхаа. Бас юун дарга гараад ирэв???
2016-05-03
Зочин:
Ta nariig ovoo nukhduud baina gej bodoj baisan chini tamga temdeg,alban tushaaliin khoinoos khuutsuldsun kheden alia salbadai baisan baina sh dee. Odoo bolij uz ta nart khen ch sanal ugukhgui.
2016-05-03
Зотигоо:
танай нам 2-хон тамгатай юм уу, яаааг хэдэн Даргатай юм бэ? Судалгаанд ашиглах гэсэн юм.
2016-05-02
Зочин:
teneg nam ii umaa shiidej chadaagui
2016-05-02
арчаагүй гарууд:
Ганбаатар намаа нугаслуулсан арчаагүй гарууд дахиад та нхрт боломж байхгүй худалч боловсролгүй гарыг даргаа болгосон азгүй баагийнуууд. Ккккккккк
2016-05-02
Зочин:
DAMPUU LALARUUD YUM DAA. IIM BAIJI YAJI ULS ORNYG UDIRDANA GEJI KHUTSATSGAAJI CHADAJI BAINAA ?
2016-05-02
zochin:
Zailaa ta nariig xen ch tooxgvi
2016-05-02
Зочин:
ene hed dunguj baiguulagdchihaad dotoroo darga tseregiinhee asuudliig odoo boltol neg mur shiidej chadahgui bgaa ym chin turd garval samarah ym bna huuhedeer bol mulhuu jaaluud ym uu daa
2016-05-02
erq:
энэ ХҮН естой онигоо онигоо
2016-05-02
zochin:
Зүүн биш бол олигорхийнх гэдэг ч бас худлаа байхаа. Бас энэ намаас бусад намууд их жийрхэж байна даа
2016-05-02
зочин:
Төлөвшөөгүй чинь чин үнэн. Ямар чиг баримжаатайгаа одоо болтол ил тод зарлаагүй байгаа биз дээ.Зүүн тийшээ явж ард түмэнд үйлчлэх гээд байгаа юм уу, баруун тийшээ явж олигаруудад үйлчлэх гээд байгаа юм уу гэдгээ ч хэлэхгүй, Оюутолгойн асуудлаар байр сууриа тодруулахгүй байгаа ийм нууц нам төлөвшсөн байх үндэсгүй.Тэр ганболд гэдэг хүн хэдийгээр эрүүгийн элемент ч гэсэн үнэн л үг бичсэн байна.
2016-05-02
zochin:
Зүүн биш бол олигорхийнх гэдэг ч бас худлаа байхаа. Бас энэ намаас бусад намууд их жийрхэж байна даа