Үйлдвэрчний эвлэл жагсаал зохион байгууллаа
2016-05-02

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Эвлэлдэн нэгдэх-хөдөлмөрлөх эрхээ эдэлье” гэсэн цуглааныг Чингисийн талбайд зохион байгуулав.

 

Жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрөөр олон улсын үйлдвэрчний эвлэлүүд хөдөлмөр эрхлэх хүрээнд тулгамдсан асуудлыг Засгийн газар, ажил олгогч нарт хүргэж, эв санааны нэгдлээ илэрхийлдэг. Энэ дагуу манай улсын үйлдвэрчний эвлэлийн холбоод Олон Улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрөөр цалин нэмэгдүүлэх тухай УИХ-ын 108 дугаар тогтоолыг хэрэгжилтийг Засгийн газраас шаардлаа. Түүнчлэн хөдөлмөрлөх эрх, ажлын байрны баталгааг хангуулах, зохистой хөдөлмөр эрхлэлтийг төлөвшүүлэх хүрээнд тулгарч буй олон асуудлаар иргэд хөдөлмөрчдийн дуу хоолойг төр, засагт хүргэхийн тулд төв талбайд жагслаа.  

 

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоод олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцийн хэрэгжилтийг хангуулах хугацаагүй компанит ажлыг эхлүүлээд буй. Үүний эхлэл нь энэ жагсаал бөгөөд  орон нутаг, нийслэл, дүүргүүдийн үйлдвэрчний эвлэлүүд нэгдэн , дуу хоолойгоо нийлүүлж, тодорхой ажлыг өрнүүлэх юм байна.

 

Shuud.mn
Сонин хачин