Зургаан настнуудын бүртгэлийн талаар мэдээлэл өгнө
2016-05-03

09.00 цагт: МУБИС-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Боловсролын үнэлгээ" сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал МУБИС-ийн хичээлийн 3-р байрны 123 тоотод үргэлжилнэ. 


09.00 цагт: Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Замын цагдаагийн тасгаас хамтран зохион байгуулж байгаа “Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” тэмцээн Монголын Хүүхдийн Ордонд эхэлнэ. Утас: 96646863


09.30 цагт: Аж Үйлдвэрийн Яам, Монгол-Японы ХАА-н нийгэмлэгээс хамтран "Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж" сэдэвт зөвлөгөөнийг  Аж Үйлдвэрийн Яам, 3 давхарын хурлын зааланд зохион байгуулна. Утас: 99078156


10.00 цагт: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Sgve UB” аян өрнүүлэх талаар Хангарди ордоны 6 давхарт хэвлэлийн бага хурал зохион байгуулна.  Утас: 96586689


11.00 цагт: Улаанбаатар хотын цагдаагийн газрын 107 тоот мэдээллийн танхимд Цагдаагийн ерөнхий Газар, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны хороо хамтран 1072 хувьцаатай холбоотойгоор худал мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдүүлж буй асуудлаар мэдээлэл хийнэ.


11.00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд Улаанбаатар хот болон 13 аймгийн нийт 5000 иргэд хамрагдсан 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөх олон нийтийн санал бодлын тандалт судалгааны үр дүнг Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгээс танилцуулна.


11.00 цагт: Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан УБЭИС-ийн Сэтггүүл зүйн тэнхимээс "Теле фото" студийн нээлтээ хийнэ.  Утас: 99066264


11.00 цагт: Монголын хөлбөмбөгийн "Хүрхрээ үндэсний лиг"-ийн сугалааны үйл ажиллагаа, хэвлэлийн бага хурал МХБХ-ны байранд болно.


11.00 цагт: Нийслэлийн Боловсролын газраас хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурлаар ирэх хичээлийн жилийн ”Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл ба төгсөгчдийн эрдмийн баяр”-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Хэвлэлийн бага хурал НЗДТГ-ын А танхимд болно. Утас: 94016262, 99164460


11.30 цагт: "Оном сан", "Монголын элэгний эмч нарын нийгэмлэг", "Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл" болон өвчтөнүүд нэгдэн "Элгээ эмчлүүлэхдээ эрүүл мэндийн даатгалаа ашиглая" шаардлага бүхий "Элэг бүтэн Монгол" нэртэй жагсаал зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан "Монгол Ньюс" Мэдээллийн төвд нээлттэй хэвлэлийн бага хурал хийнэ.


12.00 цагт: Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлын явц болон хяналт шалгалтын талаар холбогдох байгууллагуудаас Замын хөдөлгөөний удирдлагын төвд мэдээлэл өгнө. Утас: 88781218, 325044


12.00 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд "Хулгайчгүй Монгол" Хөдөлгөөн болон бусад Төрийн бус байгууллагууд хамтран улс төрийн намуудад уриалга хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ. Утас: 88020633, 89006688


12.30 цагт: Япон Улсын ард иргэдэд сэтгэл санаа болон эд материалын тусламж үзүүлэх зорилгоор “Их-Эрэл”ТББ,”Хангарьд” ротракт клуб хамтран зохион байгуулж байгаа “Бидний тусламж Кумамотод” хандивийн үйл ажиллагааны талаар хэвлэлийн бага хурал "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд болно. Утас: 99990130


14.00 цагт: Уламжлал болгон зохион байгуулагддаг "Мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурал Гадаад хэргийн яамны "Зөвшилцөл" танхимд болно.


17.00 цагт: Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан МХХ-ийн сургалтын албаны дарга, мэдээлэл харилцааны мэргэжилтэн Ц.Тамир "" хэлэлцүүлэг хийнэ. "Medialiteracy буюу Хэвлэл мэдээллийн суурь боловсрол, "SocialMedia буюу Уламжлалт хэвлэл мэдээллийн сүлжээ ба нийгмийн мэдээллийн сүлжээ" сэдэвт тус хэлэлцүүлэг Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан дахь Америкийн Соёл мэдээллийн төвд болно. Утас: 70115703

 
Shuud.mn
Сонин хачин