Хятадад хүчирхийлэх боломж олгохгүй
2016-05-03

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр намын сунгаанд өрсөлдөж буй тэрбумтан Дональд Трамп өчигдөр дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ “Хэрвээ би Цагаан ордны тэргүүн болбол БНХАУ-тай байгуулсан худалдааны гэрээг шинэчлэн байгуулж, алдагдлыг буруулах болно” гэж мэдэгдсэн талаар “CNN” агентлаг дамжууллаа.

 

Трамп Индиана мужид болсон цуглааны үеэр ийнхүү мэдэгдсэнийхээ дараа “БНХАУ манай улсыг хүчирхийлэх боломжийг хязгаарлах болно. АНУ экспортын бараанаас алдагдал хүлээж буй бол БНХАУ хэтэрхий ашигтай ажиллаж байна. Би төрийн тэргүүн болбол БНХАУ-тай байгуулсан худалдааны гэрээг өөрсөддөө ашигтайгаар батална” гэж мэдэгджээ.

 

Тэрбээр мөн өмсч буй хослол болон зангиагаа заагаад “Эдгээр хувцсыг Хятадад үйлдвэрлэсэн. Бид дотооддоо үйлдвэрлэх боломжтой зүйлээ заавал харийн нутгаас экспортолж авах ёстой гэж үү. Бидний хамгийн том дутагдал бол залуурхал. Би завгүй улс, ажилсаг ард түмнийг хүсч байна” хэмээжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
zewuun zurag bn xexe
2016-05-05
зочин:
Америкт юм авахаар л Хятад гэсэн бичигтэй болсон нь үнэн Өөрсдөө юм үйлдвэрлэхээ больсон манайхан руу болсон Трап л хэлсэн болохоос
2016-05-03
Зочин:
Даанч энийг Трамп ч хэн ч бай ямарч ерөнхийлөгч байсан шийдэхгүй. Америкийг Ерөнхийлөгч нь биш цөөн хэдэн Мөнгөний эзэд л удирддаг
2016-05-03
irgen:
unen l helj,bid ch bas uildverleh umsan
2016-05-03
Зочин:
MUNDAG
2016-05-03