Бяцхан гүнжид хэн, юу бэлэглэв
2016-05-03

Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъямын охин Шарлотта Элизабет Диана өчигдөр нэг нас хүрсэн юм. Уг баярыг тохиолдуулан хатан хааны гэр бүл Букингемийн ордонд хүлээн авалт зохион байгуулжээ. 

 

 

Гүнжид 64 орны төрийн тэргүүнээс төрсөн өдрийн бэлэг ирсэн хэмээн ордны хэвлэлийн албанаас мэдээлэв. Тэгвэл бяцхан гүнжид төрсөн өдрөөр нь гэр бүлийн гишүүдээс гадна орон орны удирдагчид ямар бэлэг бэлэглэсэн талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ.

 

 

Барак Обама

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн сарын 21-23 өдрүүдэд Лондон хотноо төрийн айлчлал хийсэн. Тэрбээр айлчлалынхаа үеэр гүнжид төрсөн өдрийг бэлгийг нь урьдчилж өгчээ. Обама гүнжид Бо нохойтойгоо адилхан чихмэл нохой бэлэглэсэн байна. Тэрбээр Ерөнхийлөгч болсныхоо дараа Бо хэмээх хар өнгийн нохой худалдан авчээ.

 

 

Си Зиньпин

 

 

БНХАУ-ын дарга Си Зиньпин бяцхан гүнжид ягаан өнгийн торго бэлэглэсэн байна.

 

 

Жигме

 

 

Гүнжийн аав болон ээж өнгөрсөн сард Бутан улсад төрийн айлчлал хийсэн билээ. Бутаны эзэн хаан Жигме Кхесар Намгья Вангчук уг айлчлалын төгсгөлд Шарлотта гүнжид Бутаны үндэсний дээл бэлэглэсэн байна.

 

 

Жастин Трудо

 

 

Канадын Ерөнхий сайд Жастин Трудо бяцхан гүнжид 100 мянган канад доллар бэлэглэжээ.

 

 

Дэвид Камерон

 

 

Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон гүнжид зохиолч Ханс Кристиан Андерсений үлгэрийн ном бэлэглэсэн байна.

 

 

В.Путин

 

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин гүнжид Сочигийн өвлийн олимпийн гурван бэлэгдэл болсон амьтдын чихмэл тоглоом бэлэглэсэн байна.

 

 

Харри

 

 

Британийн ханхүү Харри дүүдээ бэйсболын бөмбөг бэлэглэсэн аж.

 

 

Жон Керри

 

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри гүнжид Теди баавгай болон ягаан өнгийн хөнжил бэлэглэсэн байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин