Улаанбаатар
”Төрийн мэдээлэл” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2016-5-3

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг нийтэллээ.

 

Энэ хуульд, “Хуулиар шийдвэрлэх хугацааг тусгайлан заасан асуудлыг санаачилсан хууль санаачлагч болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.12-т заасан санал гаргасан Улсын Их Хурлын гишүүн уг асуудлыг хэлэлцэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, эсхүл төсөл, саналаа танилцуулаагүй бол тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, саналыг хууль санаачлагчид буцаасанд тооцно.” гэсэн хэсэг нэмж, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт “Хуулиар шийдвэрлэх хугацааг тусгайлан заасан асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэхэд саад болохгүй байхаар завсарлагын хугацааг тогтооно.” гэсэн өгүүлбэр нэмсэн байна.

 

Энэ хуулийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ. Мөн дугаарт, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоол, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтэллээ.

 

Эмхэтгэлд нийтлэгдсэн Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолоор “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг хавсралтаар баталсан байна.  Энэ журмын зорилго нь Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль, Засгийн газар, Монголбанкны хамтран хэрэгжүүлж байгаа “Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын иргэнд орон сууцны ипотекийн зээл олгох нөхцөл, санхүүжилтийн бүтцийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа ажээ.

 

Мөн журамд, ямар орон сууц худалдан авсан иргэнд ипотекийн зээл олгох, ипотекийн зээл авах иргэн ямар шаардлагыг хангасан байх, орон сууцны санхүүжилтийн тогтолцоо нь ямар байх зэрэг асуудлыг журамласан байна.

 

Тухайлбал, ипотекийн зээлийн хугацаа 30 хүртэл жил байхаар  журамд тусгасан байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин