Тарвага агнавал 340-420 мянган төгрөгөөр торгоно
2016-05-03

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн нутаг дэвсгэр, ногоон бүсэд хууль бус ан агнууртай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийж байна. Шалгалтаар нийслэлийн ногоон бүсэд холбогдох хууль тогтоомжоор ан амьтан агнах, барихыг хориглосон хугацаа, арга, зэвсэг хэрэгслээр, хориглосон бүсэд зохих зөвшөөрөлгүйгээр ан амьтан агнах, барихыг завдаж, авто тээврийн хэрэгсэлдээ ангийн зориулалтын буу, сум, гэрэлтүүлэг тээвэрлэж явах, шөнийн цагаар гэрэлтүүлэг хийх зэрэг зөрчлүүд илэрч байна. 

 

“Амьтны тухай” хууль, бусад хууль тогтоомжийн дагуу агнахыг хориглосон болон зөвшөөрөлгүй ан хийсэн тохиолдолд нөхөн төлбөр төлдөг. Зарим тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг юм. 

 

Тухайлбал:  

Хүрэн баавгай 13.0-15.0 сая

Саарал чоно 1020000-1200000 төг

Бор гөрөөс 660 000-800 000 төг

Зэгсний зэрлэг гахай 5.8-6.6 сая төг

Цагаан зээр 1-1.1сая,

Шар үнэг 220 000-260 000 төг

Тарвага 340 000-420 000 төгрөгийн нөхөн төлбөр төлнө. 

 

Үүний зэрэгцээ “Амьтны тухай” хууль тогтоомж зөрчсөн этгээдийг илрүүлсэн, илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн, мэдээлэл өгсөн иргэнд уг мэдээлэл нь батлагдсан тохиолдолд зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн хэмжээний 15 хувиар тооцож мөнгөн шагналыг сум, дүүргийн засаг дарга олгодог юм байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин