Ц.Лхагвасүрэнг ЭМС-ийн сайдад томилохоор өргөн барив
2016-05-03

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилуулах, чөлөөлүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр /2016.05.03/ өргөн мэдүүлэв.

 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагууЦэрэнхүүгийн Лхагвасүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалд томилуулах, Ганхуягийн Шийлэгдамбыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэгт ажлаас чөлөөлүүлэх асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд ийнхүү өргөн мэдүүлж байна хэмээн Улсын Их Хурлын даргад танилцууллаа.

 

 

Цэрэнхүүгийн Лхагвасүрэн нь 1978-1979 онд Улсын Клиникийн төв эмнэлгийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт их эмч, 1979-1989 онд АУДС-ийн Эмгэг физиологийн тэнхимд багш, аспирант, 1989-2013 онд АУИС-ийн захирал, хичээлийн эрхлэгч, даргаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2013 оноос өнөөг хүртэл мөн сургуульд зөвлөх профессороор ажиллаж байна. Тэрээр улсад 35 жил ажилласан байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Аль хэзээ л ийм хүнээ сонгоод тавьж чадахгүй байсаар өдий хүрлээ дээ. Бэлтгэгдсэн боловсон хүчнээ таньж ялгаж, тавьж татаж сураач ээ. Тэтгэврийн өвгөн гэж доор бичээд байгаа нөхөр нэг өдөр чиний тэтгэвэрт гарахыг чинь хүмүүс үзэх байхоо. Тэтгэвэрийн хөгшдөд л улсыг авч явах ухаан суу бий дээ. Харамсалтай тэд тэтгэвэрт эрт гарчих юм даа.
2016-05-04
Зочин:
жинхэнэ тавих хүнээ зөв сонгожээ тэнэгүүд дэмий донгосч л байг эрүүлийг хамгаалах салбарын цөөхөн академичийн нэг шүү хүнийг дээр доод гэж ялгадаггүй их ухаантай хүнлэг хүн шүү энэ салбарыг өөд татах бололцоог төр нийгэм олгоосой л гэж залбиръя даа
2016-05-04
Зочин:
Хэрэв тийм бол нэрээ татах ёстой.Ер нь тэгээд 1 сарын настай сайд улсад хэрэг болохоосоо илүү хувь хүнд хэрэг болох нь тодорхой.Эхлээд биеэ засаад дараа нь төрөө зас гэдэг үг байдаг ч билүү?
2016-05-03
Зочин:
Сонгдо эмнэлгийг хэлж байна уу? Өөр юу юу гэмээр байна даа.
2016-05-03
Зочин:
Юу гэсэн үг юм. Ухаантай- туршалагатай болохоор нь л сайдад санал оруулж байна. Чи сайд болох санаатай байым уу?
2016-05-03
Эмч:
Наад хүнийг чинь аль хэдийнээс МАХН-хан ЭМ-ийн сайдад Нам харгалзахгүйгээр Анагаахын салбарт ажилласан жил, хийсэн ажил, туршлагыг нь харгалзаан томилуулахаар нэр дэвшүүлээд байсан биздээ. Тэр үед нь хүлээж авахгүй хичнээн удаачаад одоо болохоор очиж очиж Баярцогт өргөн барихдаа яахавдээ. Сайдын нэрийг заавал АН-хан дэвшүүлэх ёстой юм уу? Лхагвасүрэн захирал чинь эмч хүн байхгүй юу? 202 дугаартай тэнэгээ, Эмч нарын дотроос аль чадавартайг нь сонгож, багшаар, цаашлаад, захирлаар тавьдаг, бүүр цаашилвал зөвлөхөөр тавьдаг. Хүний нөөцийн наад захын мэдлэггүй юмнууд битгий ийм юман дээр тэнэгээ хүнд мэдэгдэж байгаач. Лхагваа захирал бол Сайд хийх мэдлэг, чадвартай хүн. хөгшин гэнэ шүү одоогийн, үгээ ч зөв хэлчиж чадахгүй зав бичгийн дүрэм ч мэдэхгүй залуусаас 1000 хувь дээр. Хүний хуучин нь-Дээлийн шинэ нь дээр гэсэн Монгол мэргэдийн сургаал ч байдгийм тшүү.
2016-05-03
Зочин:
энэ эрүүл мэдийн салбар боловсон хүчингүй юм байхдаа д.очирбат, цолмон гээд эмч улс төрчид зөндөө л байна
2016-05-03
zochin:
lkhagvasvren iim teneg khvn baisan yum uu
2016-05-03
Зочин:
Юу гэсэн үг юм. Ухаантай- туршалагатай болохоор нь л сайдад санал оруулж байна. Чи сайд болох санаатай байым уу?
Батаа:
Тэтгэврийн өвгөнд өө үнэн
2016-05-03
zochin:
Yg nudee oljee
2016-05-03
Зочин:
Анагаахын захирал байхдаа сургуулийн нэрээр бариулсан барилгаа Солонгосуудад худалдсан ийм тэтгэвэрийн өвгөнөөс өөр хүн олдохгүй байнх уу?
2016-05-03
Зочин:
Хэрэв тийм бол нэрээ татах ёстой.Ер нь тэгээд 1 сарын настай сайд улсад хэрэг болохоосоо илүү хувь хүнд хэрэг болох нь тодорхой.Эхлээд биеэ засаад дараа нь төрөө зас гэдэг үг байдаг ч билүү?
Зочин:
Сонгдо эмнэлгийг хэлж байна уу? Өөр юу юу гэмээр байна даа.