Ү.Үүрийнтуяа анхны хожлоо авлаа
2016-05-03

Энэтхэг улсын нийслэл Нью Дэли хотноо 2016 oны Ази тивийн 20 хүртэлх насны залуучуудын аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийлээ. Тэмцээнд нийт 13 орны 110 гаруй шилдгийн шилдэг тамирчид цуглаад байгаагаас 3 Их Мастер, 10 Олон Улсын Их Мастер, 15 Дэлхийн Шатрын Холбооны Мастерүүд оролцож байна.

 

 

Уг тэмцээнд манай улсыг төлөөлөн Хан-Алтай клубын тамирчин Ү.Үүрийнтуяа оролцож байна. Тэрбээр РАПИД тэмцээний эхний өрөгөө хожин, Ази тивийн 20 хүртэлх насны залуучуудын аварга шалгаруулах тэмцээний анхны хожлоо авлаа.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Amraa:
Sain bna minii duu ah ni chamaig mash ih demjdeg amjilt husie duudee
2016-05-03