Х.Тэмүүжин хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байгаа юу
2016-05-04

09.00 цагт: Монгол Улс дахь вируст хепатитын сэргийлэлт, оношилгоо эмчилгээнд зарцуулж байгаа санхүүжилт, цаашид санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх арга зам, боломжийн талаар хэлэлцүүлэг "Blue Sky" цамхагийн 3 давхарт эхэлнэ.


10.30 цагт: Үндэсний номын сангийн 2 давхрын Үнэт ховор номын музейн өрөөнд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл "Номын сангийн хууль"-ийн дагуу шинэ номоо хүлээлгэн өгнө.


11.00 цагт: МИАТ компаниас MN-Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


11.00 цагт: Хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц болон "Монгол тариалан корпораци" ТӨҮГ-ын үйл ажиллагааны талаар ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд мэдээлэл хийнэ.


11.30 цагт: Зээлдэгчдийн холбооноос банкны зээлийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11.30 цагт: Нэр бүхий УИХ-ын гишүүнтэй холбогдох асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулах талаар иргэн Б.Батбаяр "Mонгол Ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


11:40 цагт: Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн намуудад батламж гардуулна.  


12.00 цагт: Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар сэтгүүлч, эмч нар, компаниудад оногдуулах ял шийтгэл өндөр оруулсан учраас уг хуулийг хүчингүй болгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсан талаар хүний эрхийн хуульчид "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.00 цагт:  АНУ-д болох “Miss &Mister Deaf International-2016”, БНЧУ-д болох “Miss &Mister Deaf World-2016” тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа болон сүүлийн үед холбооны гишүүнчлэлийн эрхгүй, сайн дурын байгууллага, хувь хүмүүс тэмцээний нэрийг барьж иргэдийг төөрөгдүүлсэн үйл ажиллагаа явуулж байгаа талаар "Mонгол Ньюс" Мэдээллийн төвд  мэдээлэл хийнэ.


12.30 цагт: “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас "Х.Тэмүүжин хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна" гэсэн сэдвээр "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


14:00 цагт: Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвөөс зохион байгуулах“ Судалгаанд суурилсан Хөдөлмөрийн бодлого” танилцуулах уулзалт "Туушин" зочид буудалд болно.  Утас: 91915340


14:00 цагт: Шинжлэх ухаан, инженерчиллийн музей байгуулах төсөлд  БСШУЯ дээр гарын үсэг зурна.


14.30 цагт: Баянгол дүүргийн мод бутны "Экобирж" үзэсгэлэн, худалдааны нээлт "Green House" төвд болно. Утас: 99116763, 94949200


15.00 цагт: БНХАУ-ын Эрээн хотод байгуулагдах “Хилийн иргэдийн худалдааны бүс” төслийн танилцуулга уулзалт Чингис Зочид буудлын 3 давхарт болно. Утас: 312371, 99059736


16.00 цагт: "Mонгол Ньюс" Мэдээллийн төвд бүх улс төрийн намын эмэгтэйчүүд нэгдэж хэвлэлийн бага хурал хийнэ.


17.00 цагт: Морин хуурын олон улсын наадам симпозиумын талаарх хэвлэлийн бага хурал Улсын Филармонид болно. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Завхай Тэмүүжин яав бүтэхгүй хүн
2016-05-04