Индиана мужид Трамп ялалт байгууллаа
2016-05-04

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр намын сунгаанд өрсөлдөж буй тэрбумтан Дональд Трамп өчигдөр Индиана мужид зохион байгуулагдсан урьдчилсан санал асуулгад ялалт байгуулсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр 54 хувийн саналаар ялалт байгуулсан байна.

 

Трамп санал хураалтын дараа “Намынхан минь намайг дэмжвэл би ялалт байгуулж чадна. Намайг дэмжээрэй” хэмээн мэдэгджээ. Түүний гол өрсөлдөгч Флорида мужийн сенатор Тед Круз 33 хувийн санал авчээ. Намын дэмжигчдийн дунд явуулсан санал асуулгаар Тед өмнө нь Индиана мужид ялалт байгуулсан юм. “Трампийн хувьд Тед өрсөлдөгч биш бололтой” хэмээн “AFP” агентлаг мэдээлэв.

 

Сөрөг хүчин өнгөрөгч долоо хоногт таван мужид санал хураалт зохион байгуулсан бөгөөд бүгдэд нь Трамп ялалт байгуулсан билээ. Трамп дахин ялалт байгуулвал намаасаа сонгуульд нэр дэвших юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Tramp delhiig udirdana geheer setgel zovj bna. Medrel ni zugeer gedegt itgehiig husej bna
2016-05-04
Зочин:
PS odoogiin baidlaar yalj l bna
2016-05-04
aaa:
Yasan hudal medee ve yag odoo end 7.18 tsag bolj bna. Oroi 10 tsagaas hen yalah n todorno. Buruu orchuulah umaa.
2016-05-04