Нам, эвслүүдэд СЕХ-ноос батламж гардуулна
2016-05-04

 

Энэ сарын 20-нд Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хянуулахаар өгсөн улс төрийн нам эвсэл, бие даагчид өнгөрөгч долоо хоногийн пүрэв, баасан гарагуудад СЕХ-нд хүсэлтээ гаргаж УИХ-ын болон бүх шатны сонгуульд өрсөлдөхөө илэрхийллээ. Нийтдээ 13 нам, 3 эвсэл, 80 гаруй бие даагч сонгуульд сонгуульд оролцохоо мэдэгдээд буй. 

 

Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн нам, эвслүүдэд сонгуульд оролцох батламж гардуулна. Уг арга хэмжээ 11.40 цагт Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт болно.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин