Ассад дайныг сунжруулж байна
2016-05-04

Женев хотноо зохион байгуулагдаж буй Сирийн асуудлаарх уулзалтын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Ассад дайныг сунжруулж байна” гэж мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” дамжууллаа.

 

Керри “Ассад ард түмнийхээ өмнө буулт хийсэн цагт Сири хямралаас чөлөөлөгдөх болно. Ассад ард түмнийхээ хүчээр төрийн тэргүүн болсон бол одоо ард түмнийхээ шахалтаар энэ суудлаас буух хэрэгтэй” гэж хэлжээ.

 

АНУ, ОХУ-ын эрх баригчдын хоёрдугаар сард байгуулсан гал зогсоох хэлэлцээр хүчингүй болж, Сирийн Дамаск, Алеппо хотноо эмх замбараагүй байдал газар авсан талаар НҮБ санууллаа.

 

Алеппо хотод агаараас цохилт өгсөний улмаас 250 гаруй хүн амиа алджээ. НҮБ гал зогсоох хэлэлцээрийг эргэн сэргээхийг яаравчилж буйгаа өчигдрийн хуралдааны үеэр мэдэгдсэн байна.

 

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Сирийн Засгийн газрын санал болгож буй эвлэрэх гэрээг сөрөг хүчин даган биелүүлвэл гал зогсоох хэлэлцээрийг шинэчлэн байгуулна” гэж мэдэгджээ.

 

Сирийн Засгийн газар, сөрөг хүчнийг “дайны буруутан” гэдгээ хүлээн зөвшөөрөхийг шаардаж байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
энд АНУ буруутай мөн ч олон орныг үймүүлж ард түмнийг талцуулан иргэний дайн үүсгэсэн. энэ нь Асад биш. АНУ
2016-05-04