НҮБ болон Обамаг гол дайснаа гэв
2016-05-04

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл  өчигдөр шинэхэн видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг бичлэгт тус бүлэглэл бага насны хөвгүүдийг хэрхэн хэт даврагч болгон бэлдэж буй нь гарчээ.

 

Сургалт хариуцсан жихади хөвгүүдэд хандан “НҮБ болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама бидний гол дайсан. Обамаг алж, НҮБ-ын байрыг галдан шатаах хэрэгтэй. Тэд бидний эсрэг хууль баталж, ахан дүүсийг минь хороосон. НҮБ бидний эсрэг дайсныг цуглуулж буй бол Обама бидний эсрэг цэргийн ажиллагаа явуулж байна” гэж хэлжээ.

 

Уг сургуулилт эхлэхээс өмнө тэдэнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон Парисын халдлагын дүрс бичлэгийг үзүүлсэн байна. Парисын халдлагыг тус бүлэглэл захиалсан билээ.

 

Бичлэгийн төгсгөлд жихади “Хөвгүүд тун удахгүй Европыг цусанд живүүлэх болно” гэж мэдэгджээ. Тус бүлэглэл өнгөрөгч долоо хоногт дэлхийн томоохон нийслэл хотуудад халдлага үйлдэхээ мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
MUU ERIIN KHOGUUD
2016-05-04