“Болор цом”-ын эзэд чуулна
2016-05-04

 

Монгол Үндэсний Олон Нийтийн Телевиз, Монголын Зохиолчдын эвлэл хамтран “Болор цом”-ын эздийн цэнгүүнийг энэ өдөр зохион байгуулахаар болжээ. Цэнгүүнд үе үеийн шилдэг яруу найрагчын төлөөлөл оролцох юм байна. 

 

Тухайлбал, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны “Хүн төрөлхтөнд өргөх шүлэг”-ийг нэвтрүүлэгч Б.Ганбаатар уншина. Түүнчлэн  Төрийн шагналт, СГЗ, АУЗ, Д.Цоодол, “Миний муусайн найз нар”, “ Хуучин дэр модны тууль”, “Нэр нь тодроогүй баатруудын хөшөөнд өргөх шүлэг”,  Б.Лхагвасүрэн,  “Шагнал”, “Ижийтэйгээ байхад би баян байсан”, “Хил дээр бичсэн шүлэг”-ээ тус тус унших нь ээ.

 

Мөн МУСГЗ Ц.Хулан, яруу найрагч Б.Доржпалам, Д.Төрбат, Г.Мөнхцэцэг, Ц.Бавуудорж, А.Эрдэнэ-Очир, Д.Урианхай, Ц.Эрдэнэбаатар зэрэг найрагч оролцож өөрсдийн шүлгээ унших аж.  Эдгээр яруу найрагчын шүлгээр бүтсэн дууг Монгол Улсын ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин Д.Түвшинтөгс, Г.Ариунбаатар, дуучин Л.Чулуунбаатар, Х.Батмэнд, О.Баянмөнх нарын зэрэг уран бүтээлч сонордуулах юм байна.

 

Цэнгүүн энэ өдрийн 19.00 цагт “Соёлын төв өргөө”-нд болно.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
З ДОРОЖИЙН ХЭЛ ХИЛ МАЛ ГУРАВТАЙГАА БАЙХАД ЧИМЭДДОРОЖИЙН МАЛЧИН СЭЛЭВ ДАШБАЛБАРЫН ДОРОНЫ АЯЛУУ РЭХ МЭТ ШҮЛЭГИЙГ ХЭЛЭЭСЭЭ
2016-05-04