Америк номлогчдыг хөнөөжээ
2016-05-04

Ямайка улсад хүмүүнлэгийн ажил хийхээр ирээд байсан АНУ-ын иргэн, номлогч Рэнди Хэнзил, Харолд Николас нарыг амиа алдсан хэмээн тус улсын Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Дахли Гаррик мэдэгдсэн байна. Тэд Ямайка улсад сургууль, цэцэрлэг барихаар өнгөрсөн оны эхээр хүрэлцэн ирээд байжээ.

 

Цагдаагийнхан Рэнди Хэнзилийн цогцсыг өнгөрөгч бямба гаригт Кингстон хотын ойролцоох бутнаас олджээ. Харин Дахли Гаррикийн цогцсыг өчигдөр голын эргээс олсон байна. Тэдний толгой тус газар руу нь буудсан байжээ. Энэхүү хэргийг цагдаагийнхан шалгаж буй бөгөөд гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж буй гэнэ.

 

Ямайкагийн Ерөнхий сайд амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлээд “Номлогчдыг санаатай эсвэл санамсаргүйгээр хөнөөсөн гэдгийг тогтоогоогүй байна. Тэд сайн хүмүүс байсан. Тэдний ачаар олон хүүхэд залуус сургуультай болсон” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
dadaa:
эхлээд тэд сайхан юм ярьж хийж орж ирээд улс орныг дотроос нь хагалан бутаргадаг. цээрлэлээ хүртсэн байна.
2016-05-05
irgen:
Ум мааний бад ми хум. Ер нь харийн шашны номлогчид зохих цээрлэлээ амсчээ. Ум ма
2016-05-04