Сүрдүүлгээс болж эх орноо орхижээ
2016-05-04

Хөлбөмбөгчин Мессигийн фэн гэгдэх Афганистан хүү Муртази сүрдүүлгээс болж, эх орноо орхин гарсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хүү тамирчнаас өмсгөл болон бөмбөг бэлгэнд авсны дараа тэрбээр байнга сүрдүүлгэд автах болжээ.

 

Хүүгийн аав Мухаммед Ариф Ахмади өдөрт 20 удаа сүрдүүлгийн дуудлага хүлээн авдаг тухайгаа ярьсан байна. Саяхан нэгэн эр хүүгийн аав руу залгаад “Хүүг чинь тун удахгүй хулгайлах болно” гэж ярьсан аж. Уг дуудлагын дараа тэд эх орноо орхин гарахаас өөр аргагүй болж Пакистаны Куетта хот руу шилжин суурьшсан байна.

 

Мухаммед өчигдөр “AFP” агентлагтай холбогдож, нүүсэн тухайгаа мэдэгдсэн аж. Тэрбээр “Бид Афганистаныг орхин гарахын тулд бүх зүйлээ зарсан. Гэр бүлээ тэжээхийн тулд өдөр бүр ажил хайж байгаа ч ажил олдохгүй байна” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ish:
hoorhii mini dee
2016-05-04