Стефен Карри ”Мэжик Жонсон” -ны нэрэмжит шагналын эзэн боллоо
2016-05-04

Жил бүр лигээс талбай дээр сайн тоглохоос гадна хэвлэл мэдээлэл олон нийтийн дунд биеэ зөв авч явж үлгэр дуурайл үзүүлсэн тоглогчид олгодог энэхүү шагналын эзнээр энэ удаа улирлын турш олон дээд амжилтыг тогтоосон Стефен Карри нэрлэгджээ.

 

Тун удахгүй жил дараалан улирлын MVP шагналын эзэн болох магадлал өндөр Стеф энэ удаа Кармело Энтони,Дэмиан Лиллард,Пол Милсапп болон багийн анд Дрэмонд Грийн нарын тоглогчидтой энэ шагналд өрсөлджээ.

 

Тус шагналыг 2001 оноос эхлүүлсэн байна. По Газоль (2014-15), Дирк Новицки (2013-14), Kevin Durant (2010-11), Бош (2009-10), Грант Хилл (2005-06) болон Рэй Аллен (2000-01). шагналыг авч байжээ.

Shuud.mn
Сонин хачин