Кейт Миддлтон: Эхнэр, ээж болсондоо илүү ихээр баярладаг
2016-05-04

Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъямын гэргий, гүнж Кейт Миддлтон “Vogue сэтгүүлийг чимж, сонирхолтой ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагын хүргэж байна.

 

 

-Британийн “Vogue сэтгүүл 100 жилийн ойгоороо таныг онцолж байна. Та бол энгийн амьдралаас гүнж болсон азтай нэгэн.

 

-Би багаасаа загварын ертөнцийг сонирхдог байсан. Энэ талаар “Vogue” сэтгүүл зааж зөвлөдөг байсан. Дунд сургуульд байхаасаа сэтгүүл цуглуулж, тэнд нийтлэгдсэн гайхалтай бүсгүйчүүдийн хөргийг өрөөнийхөө хананд наадаг байлаа.

 

-Таныг гүнж болоход, ханхүү болон гүнж төрүүлэх үед “Vogue” сэтгүүл таны зургаар хавтсаа чимж байлаа. Харин өнөөдөр та бидний саналыг хүлээн авлаа.

 

-Британийн бүх сэтгүүл биднийг хайрладагт баярладаг. Мэдээж хэрэг “Vogue” сэтгүүлийг чимэх онцгой үүрэг ирсэн. Тиймээс би татгалзаж чадаагүй.

 

-Та ханхүү Уилъямтай гэрлээд таван жил боллоо?

 

-Цаг хугацаа үнэхээр хурдан юм. /2011 оны дөрөвдүгээр сарын 29-нд хуримаа хийсэн./

 

-Ханхүүтэй гэр бүл болоод таны амьдрал хэрхэн өөрчлөгдөв?

 

-Бүхэлдээ гэхэд болно. Тиймээ, бүхэлдээ өөрчлөгдсөн. Би аз жаргалаар дүүрэн гэр бүлтэй болсон. Хөөрхөн хүү, охинтой болсон. Тэднийгээ өсөн торниж буйг харах үнэхээр гайхалтай. Халамжтай хань, гэр бүлтэй болохыг бүгд хүсдэг. Би хатан хааны гэр бүлийн нэг гишүүн болсондоо туйлаас баярладаг ч эхнэр, ээж болсондоо илүү ихээр баярладаг. Өнөөдрийн гайхалтай хувь заяаг бэлэглэсэн бурхандаа өдөр бүр талархдаг.

 

 

-Гүнж хэдхэн хоногийн өмнө нэг нас хүрсэн. Тэрбээр ахыгаа бодвол тийм ч их олны өмнө гараад байдаггүй?

 

-Ханхүү Жорж найман сартай байхдаа анхны айлчлалаа хийж байлаа. Охин минь хараахан айлчлалын бүрэлдэхүүнд багтаагүй байна.

 

-Бяцхан гүнжийг их үзэсгэлэнтэй болно хэмээн таамаглаж байгаа?

 

-Цаг хугацаа л харуулах болно. Бид юуг ч урьдчилан таамаглаж чадахгүй.

 

-Жорж ханхүү сайн ах уу. Дүүгээ хэр халамжилдаг вэ?

 

-Тиймээ сайн ах. Дүүгээ үргэлж халамжилдаг.

 

-Гүнж байх, ээж байхын аль нь танд хэцүү байна?

 

-Би хичээж байгаа. Үнэхээр хичээж байна.

 

-Ханхүү Уилъям хэр халамжтай эцэг вэ?

 

-Хэдий Уилъям улсын ажил хэмээн их завгүй байдаг ч хүүхдүүдтэйгээ үргэлж тоглодог. Тэрбээр аав болоод гадуур гарахаас илүү гэртээ байхыг илүүд үздэг болсон.

 

-Та хоёр саяхан Энэтхэг, Бутан гэх Азийн орнуудаар төрийн айлчлал хийсэн?

 

-Бутаны байгалийн тогтоц үнэхээр төгс. Тэр сайхан улсад очиж нүдээ баясгасан. Энэтхэг мөн гайхалтай орон байлаа.

 

-Таныг гүнж болсноор хатан хааны гэр бүлийг сонирхох хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Энгийн бүсгүй гүнж болсон гэх мэт. Таныг үргэлж гэрэл зурагчид дагаж, юу өмссөн, юу идсэн, юу ярьсан гээд л бүх зүйлд тань анхаарлаа хандуулдаг. Энэ тухай?

 

-Хатан хааны гэр бүлийн бүх гишүүн алдартай. Энэ цаг үед эртний уламжлалаа авч үлдэж, хаан ширээ, зарлиг өнөөг хүртэл хүчтэй байгаа нь хүмүүсийн анхаарлыг татдаг. Олон орон хаан ширээнээсээ татгалзаж, парламентын засаглалтай болж байна.

 

-Диана гүнж 1981, 1991, 1994 онд “Vogue” сэтгүүлийг чимж байлаа. Гүнжийн зургийг авч байсан гэрэл зурагчин Жош Оллинс энэ удаад тантай хамтран ажиллалаа?

 

-Тиймээ. Жош Оллинсийн гэрэл зургууд надад таалагддаг. Ханхүү Уилъямын гэрэл зургийн цуглуулгад энэ эрхмийн хэд хэдэн зураг багтдаг. Диана гүнж хатан хааны гэр бүлээс анх удаагаа сэтгүүлд зориулж зургаа авахуулсан. Эдгээр дугаарууд тэр цаг үедээ хамгийн их борлуулалттай байсан хэмээн дурсдаг.

 

-Танаас нэг сонирхолтой асуулт асуумаар байна. Та хүссэн хувцсаа өмсч, хүссэн үедээ машин унадаг уу?

 

-Тэгэлгүй яахав.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ариун:
гоё гэр бүл
2016-05-05