Эдди Мурфи охинтой боллоо
2016-05-04

Инээдмийн жүжигчин Эдди Мурфигийн найз бүсгүй Пига Печер өчигдөр амаржиж охинтой болсон талаар “www.people.com” мэдээллээ. Жүжигчин эр охиноо Изза Она Мурфи хэмээн нэрлэсэн байна. Хос 2010 оноос болзох болжээ.

 

Мурфи охинтой болсныхоо дараа твиттертээ “Эх, хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа. Удахгүй эмнэлгээс гарна. Охин минь ээж шигээ үзэсгэлэнтэй” гэж жиргэсэн байна.  

 

Жүжигчний том охин Бриа Мурфи “Аав минь жаргалтай байгаа” хэмээн инстаграмдаа бичжээ. Жүжигчин эр өмнө нь хоёр удаа гэрлэсэн бөгөөд ийнхүү есөн хүүхдийн эцэг болж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин